АН-ын фракц бүрээс нэг хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх үү
АН-ын даргад нэр дэвших хүмүүс 250 сая төгрөгөөр эрхээ авсан. Энэ эрхийг таван хүн гардаж, сар гаруй хугацаанд мөрийн хөтөлбөрөө сурталчлан Монгол Улсаа тойрсон. Эцэст АН-ынхан С.Эрдэнийг намын даргаараа сонгосон. Харин үүнээс өмнө Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ хэмээн мэдэгдсэн юм. Тэрбээр “Барьцаалагдсан, өөрийн толгойгүй, утсан хүүхэлдэйнүүдээс салах цаг иржээ. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших шийдвэр гаргалаа. Хуйвалдагчаас Монголын төрийг салгах цаг болсон байна” хэмээн мэдэгдсэн. Тэрбээр намын даргын сонгуульд өрсөлдсөн ч хамраараа таслуулсан. АН-ынхан түүнд дахин итгэл хүлээлгэхээс татгалзсан гэсэн үг. Одоогоор Н.Алтанхуяг АТГ-т гурав дахь удаагаа очиж мэдүүлэг өгөөд байгаа.

Энэ зуур АН-ынхан сар шинийн золголтоо хийж, Э.Бат-Үүл нэр дэвшихээ мэдэгджээ. Энэ талаар өчигдөр твиттер хуудаснаа АН-ынхан “бор шувуу” нисгэжээ. Ийнхүү АН-ынхнаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших дахин нэг хүн гарч ирлээ. Ер нь АН бол өөр, өөрийн эрх ашиг бүхий бизнесийн бүлэглэлүүдийн нэгдэл. Түүнийгээ ч ил зарладаг. Хэдийгээр С.Эрдэнэ фракцгүй нам болно хэмээн мэдэгдсэн ч энэ үг лоозон төдий зүйл болон хувирч байна. Магадгүй, Алтангадас, МоАХ, Кроун, Нэг ардчилал, Зүүн хойд Ази, МҮДН, Шонхор,  Ардчилсан залуучуудын холбоо зэрэг бүх фракцийн төлөөлөл бүгд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж мэдэх л юм. Учир нь АН гэх далбаан дээр өөр өөрийн эрх ашиг, сонирхол бүхий бүлэглэлүүд оршиж байгаа.
 
Гэвч АН-ынхны бүхний манлайд суусан түүхийн хуудас шарлах болоогүй байна. Монголд анх удаа Ардчилсан Ерөнхийлөгч, Ардчилсан парламент, Ардчилсан Ерөнхий сайд, нийслэл нь хүртэл Ардчилсан Засаг даргатай болсон үе бол өнгөрсөн дөрвөн жил. Харин тэд УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш их ялагдлын “хаалгаа татсан”. Өнгөрсөн дөрвөн жилд  монголчууд ардчиллын сэвэлзсэн салхинд тэнүүн амьсгалж, тайван амьдрах байх гэсэн итгэл өвөрлөн тэднийг сонгосон. Гэвч АН-ынхны албан тушаал, эрх мэдэл, эд хөрөнгийн төлөөх “дайны” хөлд сөхөрч, бүр туйлдаа хүрсэн. Монгол Улс дампуурлаа зарлах уу, үгүй юу гэх асуултын тэмдэг үлдээсэн дөрвөн жилийг Ардчилалынхан үлдээлээ.

Гэвч энэ бүхэн тэдэнд сургамж болсонгүй. Дахин албан тушаал эрх мэдлийн төлөө шунан зүтгэж эхэллээ. АН-ын фракц бүрээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлбэл гайхах зүйл үгүй юм.
 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • AN sonoson 2017-03-06 11:13:34
    AN sonoj gishyyd ni yhtygei
  • Сонгогч 2017-03-05 11:52:50
    Цэвэор цусны банхар нэр дэвшинэ гэнэ шүү, эднээс дээр байх, саналаа өгнө өө
  • 40 мянгатынхан 2017-03-04 06:59:29
    Ардчилсан Намын лидерүүд шоронд орох сураг дуулахаараа л Ерөнхийлэгчид нэрээ дэвшүүлээд эхэлдэг шүү дээ... Юунд нь ингэтлээ гайхна вэ ккк
  • Irgen 2017-03-03 15:19:06
    Ner devshih gej bga zavaan yumnuud bugd bandaashin dotroo baastai neree harluultsan garuud bga. Amarjargal Tsagaan metiin humuusee l soi. Busd ni umhiitei
  • AAA 2017-03-03 07:19:17
    BATUULIIG DEMJIJ BAINA HARIN ALTANGADSIINHAN ARDCHILAIIG USTGSAN UCHIR .ALTANHUYG HEREGGUI SHUU
    202.9.41.55
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-03-03 07:14:41
    Монголд хэрвээ төр гэж байгаа бол дээрхи хүмүүст төмөр нүүрээ харуулах цаг нэгэнт болсон. Чадахгүй бол өөрсдөө тэдэнтэй үгсэн хуйвалдсан гэж үзэх үндэслэлтэй
    202.131.225.5
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-03-03 04:32:05
    Шоронд орохоо мэдсэн луйварчид л аргаа бараад нэрээ дэвшүүлээд байна шүү дээ, Хуулийнхан шударга ажиллаж хариуцлага хурдан тооцох хэрэгтэй,
    66.181.176.62
    Мэдэгдсэн Хариулах