Цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхаарууллаа

Гуравдугаар сарын 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд нутгийн  зүүн  хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг ЦУОШГ-аас анхааруулж байна.

2017 оны гуравдугаар сарын 03-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 10-15 градус,Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгаар 4-9 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

УЛААНБААТАРХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 0 градус орчим байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.