Менингит өвчний халдвараар хүүхэд амиа алджээ
Сар шинийн баярын өдрүүдэд  буюу энэ сарын 1-ний өдөр Менингитийн халдварын сэжигтэй тохиолдол  Улаанбаатар хотод илэрчээ.
 
Тодруулбал, Улаанбаатар хотын СХД-ийн харьяат 1.6 настай, эмэгтэй. 39 хүртэл халуурсан, хоолонд дургүй болох, бөөлжих, суулгаж, нүдний склер шигүү цус харвалттай үүссэн, хэвлий, өгзөг, гуя, духанд цусархаг, үхжсэн тууралт бүх биеэр гарсан гэх оноштойгоор энэ сарын 1-ний өдрийн 16.15 цагт ХӨСҮТ-д ханджээ. Өвчтөн тухайн өдрийн  17.45 цагт нас барсан байна.
 
Ойрын хавьтал 25 хүнд цепрофлоксацинаар хими сэргийлэлт хийж, гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч хянаж байгаа аж.  Тандалт судалгаа, шинжилгээг үргэлжлүүлж лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулан шинжилж байгаа юм байна.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.