Ил харагдах чамирхал ч яах вэ, сэтгэл доторхоо цэвэрлэхсэн
Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар өргөн дэлгэр сайхан болж, Алтан унжлагат хэмээх гал тахиа жилээ угтлаа. Цагаан сарын шинийн 01-нд ургах нарны туяаг харах гэсэн улаанбаатарчууд Хийморийн овоо, Тасганы овоо, Дамбын овоог зорьсон. Зарим нэг нь тахилгат уул овоондоо ч очиж, мөргөл үйлдэж, хаврын тэргүүн сарын нарыг угтсан. Мөн Улаанбаатарын хотын төвд орших овоо, толгодоос гадна Төв аймагт байрлах Цонжинболдогт очиж, угтдаг болсон нь энэ жил илүү олон хүн хамарсан байсан. 
 
Энэ өглөө хүмүүс хаврын тэргүүн сарын шинийн 01-ний нарнаас энерги авахаас гадна тухайн жилийн өнгийг шинждэг уламжлалтай. Уул овоо руу гарахдаа хүмүүс идээний дээж  хэмээн сүү сархад бэлдэхээс гадна чихэр жимс авч гардаг болсон. Бүр нэгнээсээ илүү гарах гэж хачин чамин зүйлүүдийг ч авч очих нь ихэссэн нь харагдав. 
 
Угтаа бол уул овоонд гарч, ирж буй жилийнхээ өнгийг тодорхойлж, сайн сайхныг бэлгэдэж, идээ, будааныхаа дээжийг өргөж байгаа нь сайн хэрэг. Гэвч очсон газартаа хог хаягдал үүсгэж, хур хогийн цэг үүсгээд буцаж байгаа нь харамсалтай. Үнэн хэрэгтээ очсон хүмүүс сэтгэл дотроо сайн сайхан зүйл хүссэн ч уул овоо бохирдуулж буй үйлдэл нь лус савдаг хилэгнүүлж буй нь лавтай. 
 
Үүнийг Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тамгын лам Ц.Алтанхүү тайлбарлахдаа “Уул овоонд идээ будаа өргөж буй хүмүүс хог хаягдал хаяж буй нь бурхны ёсонд сайн сайхны бэлгэдэл биш болж, сөрөг муу үзэгдэл дагуулдаг. Цагаан сарын шинийн 01-ний өдөр нар мандахыг харах гэсэн иргэд уул овооны оргилд гарч, идээ, будаа, хадгийг овоонд өргөдөг. Ингэхдээ зан үйл талаас буруу үйлдэж байна. Манайхны ихэнх овооны оройд гарч сүү, цагаан идээгээ өргөхдөө зориулалтын саванд хийдэггүй. Энэ нь эргээд байгальд хог болж байна. Тиймээс энэ үйлийг хийх гэж байгаа иргэд зориулалтын саванд өргөл, барьцаа өргөөд буцахад ямар нэг асуудал байхгүй. Бас нэг буруу үзэгдэл нь овоо тахиж байна гээд гал түймэр тавиад буцчихдаг. Энэ нь эргээд нөхөж баршгүй үзэгдэл болдог” гэсэн юм. 
 
Тиймээс хэн нэгнийг дуурайж, чамирхахдаа бус  сэтгэл доторхоо цэвэрлэж, байгаль орчноо хамгаалж, бурхан номын зан үйлийг ёсоор нь хийгээд сурчих юмсан даа. 


mminfo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Өвөө 2017-03-03 09:25:49
    Ингж ёс алдаж овоо тахих чинь эргэд амьдралд нь хар толбо ирэхйн шинж юм шү хүүхдүд минь. Ийм ёс бус газар очсонос очогүй нь дэр. Гэртэ ширээн дэрэ гарч ёсол кк...
    202.9.41.203
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol busgui 2017-03-03 08:02:22
    unen teneg humuus, ene orhison shiltei arhi ntr yah gej bgaan, medreltein teed nuguu lus savdag n ireed neegeed uuh uu .. teneg humuusee gej
    122.201.23.74
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-03-03 03:14:04
    иймэрхүү сэтгэлтэй, иймэрхүү итгэл үнэмшилтэй байлгах нь хэн нэгэнд, аль нэг гадаад улс оронд ашигтай л байдаг байх доо.
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  • q, ,q d 2017-03-03 01:40:40
    LAM NARIIN OORSDIINXON ZAAJ OGSON ZUIL DEE
    73.92.18.195
    Мэдэгдсэн Хариулах
  • Е 2017-03-02 08:46:25
    Оркууд л очдог худлаа эх орон гэж шаацгаагаал
    182.160.34.159
    Мэдэгдсэн Хариулах