25 мянган хүнийг зээлийн хар жагсаалтаас хаслаа

Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас 25621 зээлийн мэдээлэлд хандах хандалтыг хязгаарлаж, зээлийн мэдээллийн лавлагаанд тусгахгүй байхаар өнгөрсөн сарын 10-ны өдөр зохицууллаа. Зээлийн сангаас мэдээлэл хязгаарлахад дараах үндсэн шалгууруудыг харгалзан үзэв. Үүнд:

  1. Нэг жилээс илүүгүй хугацаатай,
  2. Анх олгосон зээлийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй,
  3. Нэг удаагийн зээлийн эргэн төлөлтийн зөрчил гаргасан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө зээл нь төлөгдөж дууссан байх.

Энэхүү шийдвэр нь Монголбанкны зүгээс авч буй нэг удаагийн бодлогын арга хэмжээ бөгөөд  санхүүгийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд тэгш хүртэх боломжийг олгох зорилготой юм. Учир нь сөрөг зээлийн түүхтэй иргэд, аж ахуйн нэгжид зээл олгохыг хориглосон хууль эрх зүйн зохицуулалт байхгүй боловч банк, санхүүгийн байгууллагууд зээл эргэн төлөгдөхөд учирч болох эрсдэлийг бууруулах үүднээс зээл олгохоос татгалзах тохиолдол нийтлэг гардаг. Энэ нь бага дүнтэй, зээлийн сөрөг түүхтэй иргэдэд банк, санхүүгийн үйлчилгээ авахад ихээхэн хүндрэл дарамт болдог. Иймд банкны системийн зээлийн эрсдэлд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр иргэдийн эрх ашгийг хангаж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ийнхүү анхаарав. 

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-03-02 16:23:25
    Хасагдсан эсэхээ хаанаас харах юм бол? Хаан банк харилцагчда 1сар хэтэрэхэд хар дансанд оруулчдаг юм бна лэ.
    103.229.123.152
    Мэдэгдсэн Хариулах
  • bold 2017-03-02 14:51:38
    daxiad l tomchyydad zoxitson sanaa bna. öchnöön ix zeel awch jil bvv xel xeden jil zeelee tölöögvi ed nart ashigtai zvil xiix yumaa jiriin irged bish ee
  • Иргэн 2017-03-02 10:25:39
    Цалингийн зээлтэй албан хаагч нам солигдсоноос болж ажлаасаа халагдаад орлогогүй болсон тул зээлээ төлж чадахгүйд хүрч байгаа тохиолдол зөндөө байна шүү дээ
    • зочин 2017-03-05 05:50:17
      Хасагдсан эсэхээ хаанаас харах юм бол? Хаан банк харилцагчда 1сар хэтэрэхэд хар дансанд оруулчдаг юм бна лэ.
  • Тхх 2017-03-02 08:14:35
    Энэ банкнууд ийм өндөр хүүтэй богино хугацаатай болхоор иргэд ямар ч төрлийн зээлийг төлж чаддаггүй сүүлдээ банк харилцагчгүй болж эхэлж байгаа банк дампуурнаа
    • Иргэн 2017-03-02 09:16:31
      Ххб дампуурч магадгүй шүү. Дампуурвал тб-д нүүлүүлэх хэрэгтэй.