Манай дуучид “Cardiff Singer of the World” тэмцээний финалд шалгарчээ

МУГЖ,  Г.Ариунбаатар, УДБЭТ-ын дуучин, Э.Батжаргал нар “BBC” телевизээс хоёр жил тутамд зохион байгуулдаг дуурийн дуучдын алдарт “Cardiff Singer of the World” тэмцээний финалын шатанд шалгарчээ. Тэмцээний эцсийн шалгаруулалт ирэх зургаадугаар сарын 18-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах аж.

Уг тэмцээн хоёр жилд нэг удаа Их Британийн Уэльсийн нийслэл Кардиффид зохион байгуулагддаг бөгөөд тухайн газрынхаа нэрээр ихэд алдаршсан олон улсын тэмцээн юм. 

Дашрамд дуулгахад МУГЖ Э.Амартүвшин 2015 онд тус тэмцээний эцсийн шатанд шалгарч, улмаар үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртэж байсан билээ. 

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.