100 буудалт даамын “Дэлхийн цом” өнөөдөр нээлтээ хийнэ

100 буудалт даамын “Дэлхийн цом”-ын шигшээ тэмцээн Башкиртостаны нийслэл Уфа хотноо өнөөдөр нээлтээ хийнэ. 2015, 2016 оны дэлхий, тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 шилдэг даамчин өрсөлдөх уг тэмцээнд манай улсаас Ази тивийн аварга, их мастер М.Нямжаргал, 2016 оны Ази тивийн аварга, их мастер Р.Манлай нар оролцож байгаа юм.

Тэмцээнийг зохион байгуулагч Башкиртостан улсын Тамара Тансыккужина, Айгуль Идрисова, Алия Аминова, Александр Георгиев, Муродулло Амриллаев, Айнур Шайбаков нарын зургаан тамирчин дээр алдарт А.Чижов нэмэгдсэнээр ОХУ-аас нийт долоон даамчин “Дэлхийн цом”-ын шигшээ тэмцээнд оролцож буй нь хойд хөршийн даамын хөгжлийн төвшинг илтгэж байгаа юм. Дээр нэр дурдагдсан даамчдаас гадна дэлхийн аварга Рул Бумстра (Голланд), дэлхийн дэд аварга Ян Грунендейк (Голланд), Гунтис Валнерис (Латви), Африк тивийн аварга НДиага Самб (Сенегал), Америк тивийн аварга Аллан Сильва (Бразил), дэлхийн аварга Наталья Садовска (Польш), дэлхийн аварга асан Ольга Камышлеева (Голланд), дэлхийн 15 удаагийн аварга Зоя Голубева (Латви), Дэлхийн цомын шагналт Виталия Думеш (Голланд), Елена Чеснокова (Латви) зэрэг шилдэг даамчид Уфад хуран чуулжээ. Тэмцээний тайлбарлагчдаар 100 буудалт даамын дэлхийн аварга асан, 64 буудалт даамын дэлхийн домогт аваргуудын нэг Александр Шварцман, Дарья ткаченко, Андрей Калмаков, их мастер Иван Трофимов нарын зэрэг алдартнууд ажиллах нь энэ тэмцээний нэгэн онцлог болж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.