“Хөсөгтөн” хамтлагийнхан НҮБ-ын тайзнаа тоглоно

Монголын язгуур урлагийн гайхамшгийг дэлхийн дахинд таниулж яваа Хөсөгтөн хамтлагийнхан Монгол кино, контентын албан ёсны www.miye.mn вэбсайттай хамтран олон улсад тоглолтоо хийхээр болжээ. Тодруулбал үндэсний өв уламжлал, түүх соёлоо дэлхийд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хөсөгтөн баг дэлхийн тайзнаа-2017” аялан тоглолтыг энэ сарын 03-нд буюу шинийн тавнаас Нью-Йорк хотод байрлах НҮБ-ын танхимаас эхлэн толилуулах юм байна.

Тус баг АНУ, Канадын 10 хотод тоглох аж. Энэхүү тоглолт нь Хөсөгтөн хамтлаг анх удаа монгол байгууллагатай хамтран ажиллаж багагүй хугацаанд бэлдэж, төлөвлөсөний үндсэн дээр нэр хүнд бүхий томоохон театруудад тоглолтоо хийж буйгаараа онцлогтой юм байна.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN  2017-03-02 10:05:00
    SAIHAN HAMTLAG. GEHDEE ENE IH US NOOS DEMII BIZDEE. SAIHAN MONGOL DEEL HUVTCAS CHINI ZOHIJ BNA. AMJILT HUSIE.