Онцгой байдлын 2300 албан хаагч үүрэг гүйцэтгэлээ

Монгол түмний уламжлал сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг хоёрдугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагаас энэ сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2300 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэн иргэдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Баяр, амралтын өдрүүдэд цаг агаарын дулааралтай холбогдуулан шар усны үерт усанд автсан, цасанд суусан, мөс цөмөрсөн зэрэг дуудлага зонхиллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-03-02 07:09:02
    Ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө бие сэтгэлээ зориулан зүтгэсэн онцгой байдлын нийт албан хаагчиддаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлье