Айлууд шар усны үерт автжээ

Цаг агаар дулаарч буйн улмаас сар шинийн баярын өдрүүдэд шар усны үерт автлаа гэсэн хэд хэдэн дуудлага ОБЕГ-т иржээ. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж, айл өрхийн аюулгүй байдлыг хангасан байна.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 11 дүгээр гудамжаар шар усны үер бууж аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэд болон “Урсгал ус” ХХК-ийн ажилчид хамтран ажиллаж дулааны худгаас 40 тонн ус соруулж, 15 м газар шороон далан байгуулжээ.

Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим багийн 52, 58, 59 дүгээр гудамжуудад энэ сарын 01-ний өдөр уулын цас хайлж  шар усны үер бууж 13 айл үерт автсан тухай дуудлагаар Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэд хамтран ажиллаж, үерт автсан 13 айлын хашаанд 100 метр суваг шуудуу татан усны урсгалыг өөрчлөн аюулгүй болгосон байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.