“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх долоо хоногт дуусна
“Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжсэнээр оюутан залуус цэргийн үүргээ биелүүлэх нөхцөл нэмэгдэж, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл болсон. Мөн их, дээд сургуулийн оюутнууд цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрт хамрагдсанаар цаашид төрийн албанд ажиллах шалгуур үзүүлэлтийг хангах болж, залууст эх оронч үзэл төлөвшихийн зэрэгцээ эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй болж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 2390 оюутан цэргийн ерөнхий болон мэргэжлийн бэлтгэл гэсэн хоёр чиглэлээр сургалтад хамрагджээ.
 
Энэ жил Цэргийн албаны тухай хуулинд үндэслэсэн "Оюутан цэрэг" мэргэжил олгох сургалтын журмын дагуу зохион байгуулах ба Орхон, Дархан-Уул аймгийн оюутнууд бүртгүүлэх боломжтой. Журамд зааснаар биеийн тамирын сонгон шалгаруулалтанд тэнцсэн 1000 оюутан хоёр багц цагийн 76 мянган төгрөг төлөөд эхний шат буюу онолын бэлтгэл сургалтанд хамрагдана. Амжилттай суралцсан оюутан цаашид буудагч, тасгийн дарга мэргэжлээр суралцаж болох аж. 
 
Сургалтын бүртгэл энэ сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд биеийн тамирын сонгон шалгаруулалт энэ  сарын 22-23-нд болох юм.

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-03-06 03:49:34
    ochigdor surguuli deerh burtgel duussan baina, duureg deer burtgej baigaa yu
  • bymbahishig 2018-03-02 12:20:09
    manai surguuliin burtgel duussan hotsortson yuma bvrtgvvleh oor arga baidag boluu
    103.10.22.36
    Мэдэгдсэн Хариулах
  • Төгөлдөр 2018-01-24 14:28:35
    2018 Оны Оюутан цэрэг хөтөлбөрийн тухай мэдээлэл өгөөч
  • tsereg 2017-07-14 08:34:23
    hezee halagdah we medeh bolomj bnu
  • Tsereg 2017-04-25 03:04:45
    Huuhduudeer togloson demii zuil hiihee bolichoochee uchnuun mungu tugrug awchaad hasaad baihdaa yadgiin be har luiwarchid
    103.10.22.70
    Мэдэгдсэн Хариулах
  • TSEREG 2017-03-02 07:16:12
    OYUTAN TSEREG gej yu baisan ym. Zarim uls turchdiin BIZNES shuu dee....Bitgii ingej or ner khiij bai. Khairan ULSIIN TUSUB...3 jil alba khaaj baij l arai ...
    103.229.120.231
    Мэдэгдсэн Хариулах