Түрээсийн байранд хамрагдах иргэдийг ирэх сараас бүртгэнэ
Төрийн орон сууцны корпораци “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг ирэх сараас бүртгэнэ.
“Буянт-Ухаа 2” хорооллын 68.59 ам метр талбайтай гурван өрөө 214, аймгийн төвүүдэд байгаа 146 орон сууцыг энэхүү хөтөлбөрт хамруулан түрээслэх юм байна. Иргэд түрээсийн орон сууцыг тав хүртэлх жилээр түрээслэх боломжтой юм.

Бүртгэлд хамрагдсан иргэдийн материал нэг жилд/12 сар/ хүчин төгөлдөр байх бөгөөд 2016 оны гуравдугаар сард бүртгүүлсэн иргэдийн материалын хүчинтэй хугацаа энэ сард дуусах юм.

Бүртгэлийг өдөр товлож, иргэдэд чирэгдэл учруулахгүйгээр хязгааргүй хугацаагаар хийнэ.

 “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдахын тулд дараах шаардлагыг хангасан байх ёстой юм байна.

    Залуу гэр бүл
    Хувийн байгууллагад ажилладаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн
    Ахмад настан,
    Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл
    Төрийн албан хаагч
    Өрх толгойлсон эцэг эх
    18 хүртлэх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл
    Байгалийн гамшиг, гэнэтийн аюул осолд нэрвэгдэж орон гэргүй болсон өрх тус тус хамрагдана.
 
Түрээсийн байрны төлбөрийн тухайд
 
Түрээсийн төлбөрийг ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн тогтоож байхаар журамд тусгасны дагуу төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны 2017 онд мөрдөх 1м.кв талбайн түрээсийн төлбөрийг нийслэлд 6.000/зургаан мянга/ төгрөг, орон нутагт 4.500/дөрвөн мянга таван зуу/ төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоов. Түрээслэгч нь түрээсийн гэрээ байгуулахдаа 3 сарын төлбөртэй тэнцэх барьцаа мөнгийг ТОСК-ийн дансанд байршуулна.
 
Бүртгэгдсэн иргэдээс сонгон шалгаруулах тухайд
 
Түрээсийн орон сууцанд хамрагдах шаардлага хангаж, бүртгүүлсэн иргэдээс ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ ЖУРМЫН 2.2-т заасан ангилал, квот /хувь/-ын дагуу сонгон шалгаруулах ажлыг ЭРЭМБЭЛЖ зохион байгуулна. Тухайлбал,
 
…Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлийн ангилалд бүртгүүлсэн иргэдийг /ихээс нь бага руу эрэмбэлнэ./
 
    Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, зэрэг, төрлөөр
    Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, зэргээрээ адил иргэдийг хөдөлмөрийн чадвар алдсан хугацаагаар тус тус ангилна. ДэлгэрэнгүйгGOV.MN сайтаас харна уу.
 
 П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • z 2017-03-02 06:26:34
    darhand burtgel yavaad tureeslegchid ni orson bna lee hamgiin sonin ni huvidaa bairtai hun orson bnalee shalgadag gazar bval shalgamaar l yum bna lee
  • зочин 2017-03-02 05:17:57
    Хувийн түрээсийн байр үүнээс хямд байгаа Тэр хол явж ажлын цаг, унааны мөнгөөр илүү шатах юм байна. Бас СӨХ, засвар барьцаа авдаг юу вэ. Байр зарагдахгүй учир ...