Гал түймрийн тоо 36 хувиар буурчээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн баяр, амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэлээ.

Нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 41, ахуйн болон техникийн холбогдолтой ослын 5, нийт 46 удаагийн дуудлага ирж Аврах  анги, Гал түймэр унтраах аврах ангиудын бүрэлдэхүүн шуурхай ажиллалаа.

Тухайлбал, гуравдугаар сарын 2-ны өдөр ЧД-ийн 16 дугаар хороо Согоотын 17-р гудамжинд байшин шатсан дуудлагаар Гал түймэр унтраах аврах 34-р ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийг унтраасан. Утаажилтын бүсээс бага насны 3 хүүхдийг гаргаж амь насыг нь авран хамгаалав.

Дээрх хугацаанд гарсан гал түймэр, аврах ажиллагааны дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36,9 хувиар буурсан  байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.