Баярын өдрүүдэд согтуурсан үедээ танхайрсан хэрэг их гарчээ
 Билгийн тооллын 17-р жарны алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн баяр өнгөрсөн өдрүүдэд  өргөн дэлгэр боллоо.  Баярын эдгээр өдрүүдэд Онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллагынхан иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Тодруулбал хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын  02-ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэжээ.
 
Тэгвэл баярын өдрүүдэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж агсам , согтуу тавьж, танхайрах хэрэг ихээр гарчээ. Энэ төрлийн дуудлага цагдаагийн байгууллагад нэлээд ирсэн байна. Тухайлбал хөгшин настай ээжийгээ архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зодож танхайрсан хэрэг хүртэл гарсан байна.  Эндээс үзэхэд манайхан баяр ёслолын үеэр архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, нийгмийн хэв журмыг алдагдуулдаг хэвээр байгаа нь харагдаж байна.
 
Манайхан баярыг өргөн дэлгэр тэмдэглэхийн хэрээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, өөрсдийгөө хордуулсаар байгаа юм. Адаглаад архидан согтуурсан үедээ   хоорондоо маргалдаж улмаар зодолдож, нэгнийхээ эрүүл мэндэд хохирол учруулахаас эхлүүлээд олон сөрөг үр дагаварууд гарч байна.
 
Манай улсын хувьд согтууруулах ундааны хэрэглээ өндөр байгааг гаргасан байдаг. Тодруулбал ДЭМБ-аас гаргасан судалгаагаар олон улсын төвшинд нэг хүнд ногдох согтууруулах ундааг архинд шилжүүлснээр 6.2 литр байгаа бөгөөд, 8-9 литрт хүрсэн бол тухайн улс, үндэстэн аюулд учирсан гэж үздэг байна. Тэгвэл хөдөлмөрийн насны нэг хүнд 70,3 литр архи оногдож байгаа нь Монгол Улсын хүн амд архи гээч амьгүй ус дайн зарлаад байгааг харуулна.
 
Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдэг.Архины ааг омгоо хань ижил, үр хүүхэд, гэр бүлийнхэн, найз нөхөд, бусдад гаргадаг хүмүүс олон.Хүн амын дунд согтууруулах ундааны хэтрүүлэн хэрэглээ, түүнээс үүдэлтэй өвчлөл, осол гэмтэл, нас баралт буурахгүй байна.Шалтаг гарган архидах, бие биенээ шахах, идээний дээд гэж хэтрүүлэн хэрэглэснээр жилд дунджаар 100-аад мянган хүн эрүүлжүүлэгдэн, архины хордлогын улмаас 537 хүн нас барж байгаа нь аюулын харанга дэлдэж байна.
 
Дайны үед биш энх цагт архинаас болж хэдэн зуугаараа нас барж байгаад төр засгаас анхаарал хандуулж, чимээгүй дайны эсрэг бодлого хэрэгжүүлэх болжээ.  

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-03-08 11:35:46
    Архи гээч айл гэрт зовлон.гуниг.муу муухайг авчирдагтай адил улс оронд бас адилхан.Монголчууд архи уухаа багасгавал аж амьдрал нь дээшлэнэ.ядуурлаас гарна даа
    139.5.217.217
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-03-03 16:13:29
    Arhi uusan hund hatuu arga hemjee avaad uniig bargiin hun avahgui undur unetei bolgooch
    202.9.41.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Arhi hereggui sh dee 2017-03-02 13:29:59
    Mongolchuud arhind orjee za tursun udur bayar geed baiguullagaaraa temdegldeg chini arhichin bolgoj bna uhaantai neg ni haaya amsaj uhaan muutai neg ni bainga
    59.153.114.38
    Мэдэгдсэн Хариулах
  • Мишиг 2017-03-02 07:26:19
    Цагаан сараар архи уудаггүй, дандаа сүү уудаг боллоо гээд байгаагүй бил үү.
    202.9.43.162
    Мэдэгдсэн Хариулах