Цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжин үүрэг гүйцэтгэлээ.

Сар шинийн баярын өдрүүдэд онц ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй иргэд уламжлалт баяр ёслолоо тайван тэмдэглэн өнгөрүүлж байна.

Сар шинийн баяраар иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөн зохицуулах, түгжрэл бий болохоос сэргийлэх чиглэлээр цагдаагийн алба хаагчид ажиллалаа. Цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн болон ХСИС-ийн сонсогчид, Олон нийтийн цагдаагийн ажилтнууд үүрэг гүйцэтгэжээ.

Мөн гэмт хэрэг олноор үйлдэгддэг газруудыг тогтоон хөдөлгөөнт болон суурин камер байршуулж хяналт тавин ажиллаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2017-03-02 04:13:40
    ЦАГДААГИЙНХАНДАА БАЯРЛАЛАА. ЭРҮҮЛ ЭНХ, САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ.
  • Зочин 2017-03-02 02:33:40
    Баярын өдрүүдэд иргэдийнхээ төлөө ажилласан цагдаагийн хамт олонд талархаж байна.
  • Njuty 2017-03-02 02:27:51
    Сэтгэл зүтгэл гарган ажилласан цагдаагийн бие бүрэлдэхүүнд талархалаа илэрхийлье. Төрийн албан хаагчид маань ингэж ажилладаг болсон цагт түмэн олон чиннь төрийн...