3, 8-аар төгссөн тээврийн хэрэгсэл татварт хамрагдана

Тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуй нэгж иргэн та Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоос хамааран 2017 оны нэгдүгээр сарын 1-ны өдрөөс тавдугаар сарын 31-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөх ёстой.

Хэрэв таны тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь:

3 болон 8 дугаараар төгссөн бол 3-р сард,
4 болон 9 дугаараар төгссөн бол 4-р сард,
5 болон 0 дугаараар төгссөн бол 5-р сард тус, тус албан татвар, төлбөрөө төлнө.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон автозам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор нь ялган хамруулахаар шийдвэрлэсэн билээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.