УИХ-д валютын сангийн захиалгийг ёсчлон биелүүлэхээс өөр зам байхгүй
Монгол энэ сарын 22-ны өдөр гэхэд бондын төлбөр болох 580 сая ам.долларын өр төлөх ёстой. Үүнийг төлөх гарц бол ОУВС-аас тусламж авах. “Мэргэжил”-ийн гэх Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн “хөөцөлдсөн” ОУВС-аас тусламж авах асуудал сүүлчийн шатандаа явж байна. Тодорхой хэлбэл сар шинийн өмнө манай улс ОУВС-гийн "Extended facility fund"  хөтөлбөрт хамрагдахаар боллоо. Хөтөлбөрийн хүрээнд  440 сая ам.долларын зээл өгнө гэдгээ тэд дуулгасан. Гэхдээ эхлээд  тус сангийнхан манайд хэд хэдэн шаардлага тавиад байгаа билээ. Шаардлагыг биелүүлэхийн тулд УИХ ээлжит бусаар хуралдаж 2017 оны төсөвт тодотгол хийх юм байна. Өөрөөр хэлбэл, тус сангаас тавьсан шаардлагуудын дагуу тодотгол хийхээр төлөвлөж байгаа юм. Төсвийн тодотголоор нийгмийн халамжийн чиглэл дэх зарим хуулиудад өөрчлөлт оруулах, хүчингүйд тооцох, зарим төрлийн татвар нэмэх асуудлыг хэлэлцэх юм.

Нэг үгээр валютын сангийн эрх баригчдад дараах даалгаврыг өгөөд байна. Тэд дараах даалгавруудыг биелүүлэх энэ сарын 6-нд хуралдах чиг барьж байна.

Төсвийн орлогыг нэмэгдүүлэх хүрээнд доорх 8 арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Шатахууны онцгой албан татварыг манай улс өмнө нь хоёр удаа бууруулаад байсан. Энэхүү бууралтыг 2017 оны 7 дугаар сараас болон 2017 оны 10 дугаар сараас хоёр шатлалаар буцаан нэмэгдүүлнэ.  Хувь хүний орлогын татварыг шатлалтайгаар нэмэгдүүлнэ.  Одоогийн нөхцөлд Нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч 10 хувийг нь, ажилтан 10 хувийг нь төлдөг байсныг 2018 оноос тус бүр нэг хувиар нэмэгдүүлэх юм.   Суудлын жижиг автомашины насжилтаас хамаараад 3-15 хувиар, мөн цлиндрын багтаамж 4500 1см3 –ээс илүү бол  /насжилт/ 40-250 хувиар татвар нэмэгдүүлнэ.

Архи, тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг 2018 онд 10 хувиар, 2019 онд 5 хувиар, 2020 онд 5 хувиар нэмэгдүүлнэ.   Хадгаламжийн хүүгийн орлогод 2018 нэгдүгээр сарын нэгнээс татвар ноогдуулах байсныг  наашлуулж, 2017 оны 4 дүгээр сарын 1-нээс татвар оногдуулна.  Одоо 5 хувьтай байгаа импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг 30 хувь болгож өсгөхөөр боллоо.   Татварын орлогын удирдлагыг сайжруулна. Цалинг 2017, 2018 онд нэмэхгүй.

Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг нэгдсэн тендерээр явуулж, өртгийг 10 хувиар бууруулна. Тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх, тодруулбал 2026 оноос эрэгтэй 65 нас, 2036 оноос эмэгтэй 65 насанд тэтгэвэрт гардаг болно.  Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох үүднээс одоогийн төвшинд 60 хувьд нь хүүхдийн мөнгө олгодог байсныг  40 хувь болгон багасгана. Гэхдээ бууралттай холбоотой үлдэж байгаа мөнгийг хоолны талон хэлбэрээр олгоно. Нийгмийн халамжийг давхцуулахгүй.  50 тэрбум төгрөг шаардагдаж байсан Цэргийн албан хаагчийн эрхзүйн  байдлыг хангах хуулийг хүчингүйд тооцно.  Өөрөөр хэлбэл тус хуулинд цэргийн албан хаагчдад төрөөс орон сууцаар хангах эсвэл орон сууцны түрээсийг төрөөс хариуцна гэснийг хүчингүй болгоно.

Концессын тухайд одоо байгуулсан концессын гэрээнд хөндлөнгийн аудит оруулж, дараа онд нөхөн төлбөр олгоно.  Төсөв хэлэлцэх үед УИХ зардлыг нэмэгдүүлэхгүй. Хэрэв зардал нэмэгдүүлэх болвол өөр нэг зардлыг хасах бөгөөд төсвийн зөвлөлийг байгуулах гэсэн чиглэлүүд дээр тогтоод байгаа билээ.
 

П.ГОО
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эрчүүд наслахгүй эрт үхсээр бна 2017-03-07 03:06:11
    Эрчүүдийн тэтгэврийн насыг нэмээд ч нэмэргүй, тэд наслах ч үгүй. Ав-гай нар үнэндээ эр нөхөртөө халамж маш муу харамч бна.
  • Настан 2017-03-04 12:53:43
    Тэтгэврийн насыг нэмэх нь одоо тэтгэвэрт гарах насанд дөхсөн хүмүүс хүнд тусаж байна шүү. Үүнийг арай зөв хувилбараар шийдэх хэрэгтэй.
  • Татвар төлөгч 2017-03-03 09:13:59
    Татвараа үнэнчээр төлдөг хүмүүсийн татварыг нэмнэ гэж сүрдүүлж байхаар наймаачид, малчид гэх мэт огт татвар төлдөггүй хүмүүсээсээ татвар аваачээ.
    150.129.140.148
    Мэдэгдсэн Хариулах
    • tatbar tologchid 2017-05-24 09:00:51
      Xarin tiim malchdiin tetebgeriin nasiig naathluulsan gesen baixaa. Tuslax malchin nereer xvn zarsan myngat nertei malchid maxnii noosnii arisnii geed mon ch ix ...
      • vrgeljlel 2017-05-24 09:02:11
        mongiig toroos sul abdag xir ni tuslax malchniixaa NDTh iig toldoggvi xaramchuid thvv dee
  • Монгол хүн  2017-03-02 07:03:55
    Хүний бичсэн зүйлийг яагаад хасаад байна вэ? 1ширхэгч буруу зүйл бичээгүй шиг санагдах юм .Долдио нар минь
    202.70.34.98
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол хүн  2017-03-02 06:46:49
    1. МАН-хан анх гарч ирээд л хүүхэд ,хөгшид ,халамжийн ядарсан зүдэрсэн хүмүүс рүүгээ дайрч давшилж эхэлсэн одоо түүнийгээ хэрэгжүүлэх сайхан далим гарч дээ.
    202.70.34.98
    Мэдэгдсэн Хариулах
  • сонгогч 2017-03-02 06:28:36
    МАН-ын амлалтууд бүгд худал боллоо, нэгэнт амалсан бол байдлыг мэдэж л амласан байж таараа. Худал хэлж гарч ирсэн бол хууль бусаар төрийн эрхийг авсан гэсэн үг
    66.181.164.175
    Мэдэгдсэн Хариулах
    • songogchtoi sanal neg baina 2017-05-24 08:58:27
      Xarin tiimee? Bid niilj baigaad xudal amlaj xuuli busaar toriin erxiig absan MAN iig thvvxed ogox xeregtei baina. Yaj negdex be?
  • Иргэн 2017-03-02 04:15:44
    Тэтгэврийн насыг битгий нэмээрэй. Тэгвэл бүх ажлын чинь нэр хүнд нэгмөсөн унана шүү. Сөрөг хүчин өөрсдөө ийм болгож орхисноо мэдэхгүй энэ дээр чинь дөрөөлнө шүү...
    202.21.106.145
    Мэдэгдсэн Хариулах
  • 1 2017-03-02 01:37:24
    Umhii ofshorchdiinhoo mungiig tataach. Tend naadhiig chine hed hed nugalah mungu baigaa shuu dee. Luivarchid udmaaraa ustguulah tsag udahgui irne dee. Buzaruu...
    202.70.36.182
    Мэдэгдсэн Хариулах