Өндрөөс үсрэх гэж байсан иргэний амийг аварчээ
 

Нийслэлийн Онцгой байдлын албаны албан хаагчид Цагаан сарын баяр амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. 2017 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр буюу цагаан сарын шинийн нэгэнд гал түймрийн 7, аврах ажиллгааны 2 дуудлагаар ажиллаж хурдан шуурхай ажиллаж эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Тухайлбал, Нийслэлийн СХД-ийн 27-р хороо, Орчлон хорооллын 46 дугаар байрнаас хүн унах гэж байна гэсэн дуудлага энэ сарын 27-ны өдрийн 22:23 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр очиход иргэн Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цонхоороо ор хөнжлийн даавуугаа холбож унах гэж байсныг аврагчид дээврээс аврах олсоор бууж иргэнийг амийг аварч тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өглөө гэж НОБГ-аас мэдээллээ.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Мөнхөө 2017-03-01 12:05:36
    Энэ муу согтуучуудыг давруулаад байх хэрэг байхгүй. Хэд шанаадаад л ном журманд оруулаад гөлөг болгоод л тавиад явуулах хэрэгтэй.