”Оюутан цэрэг”-ийн бүртгэл энэ сарын 10 хүртэл үргэлжилнэ
“Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжсэнээр оюутан залуус цэргийн үүргээ биелүүлэх нөхцөл нэмэгдэж, цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл болжээ. Мөн их, дээд сургуулийн оюутнууд цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрт хамрагдсанаар цаашид төрийн албанд ажиллах шалгуур үзүүлэлтийг хангах болж, залууст эх оронч үзэл төлөвшихийн зэрэгцээ эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй болж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 2390 оюутан цэргийн ерөнхий болон мэргэжлийн бэлтгэл гэсэн хоёр чиглэлээр сургалтад хамрагджээ.
Энэ жил Цэргийн албаны тухай хуулинд үндэслэсэн "Оюутан цэрэг" мэргэжил олгох сургалтын журмын дагуу зохион байгуулах ба Орхон, Дархан-Уул аймгийн оюутнууд бүртгүүлэх боломжтой. Журамд зааснаар биеийн тамирын сонгон шалгаруулалтанд тэнцсэн 1000 оюутан хоёр багц цагийн 76 мянган төгрөг төлөөд эхний шат буюу онолын бэлтгэл сургалтанд хамрагдана. Амжилттай суралцсан оюутан цаашид буудагч, тасгийн дарга мэргэжлээр суралцаж болох аж.

Сургалтын бүртгэл энэ сарын 10 хүртэл үргэлжлэх юм.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tank you 2017-03-02 01:02:02
    tanid bayarlalaa zaluuchuudad uhaaral hairlasand
  • Батаа 2017-03-01 12:06:52
    Би одоо 62-той. Залуудаа цэрэгт явалгүй бултсандаа маш их харамсдаг. Одоо би цэргийн алба хаамаар байна. Яах вэ?