Хүйтний эрч чангарна

Гуравдугаар сарын эхээр цаг агаар эрс хүйтрэх төлөвтэйг анхааруулж байна. Зүүн аймгуудын нутгаар өнөөдрөөс цас орж, цасан шуурга шуурна.

Маргааш буюу гуравдугаар сарын 2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, гуравдугаар сарын 3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, гуравдугаар сарын 4-нд зүүн аймгуудын нутгаар цас орох төлөвтэй байна.

Салхи 3-нд ихэнх нутгаар, 4-нд говь талын нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Гуравдугаар сарын 1, 2-нд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. Гуравдугаар сарын 3-нд баруун болон төвийн нутгаар, гуравдугаар сарын 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Эх сурвалж: УЦУОШГ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.