Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг цагдан хорих хугацаа энэ сарын 6-нд дуусна
УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг хоёрдугаар сарын 21-нд Авлигатай тэмцэх газраас саатуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулаад байгаа. Тэднийг “Чингис”, “Самурай” бондын зарцуулалттай холбоотойгоор ийнхүү баривчлан хорьсон юм.

Хуулийн дагуу сэжигтнээр тооцон цагдан хорьсон тохиолдолд 14 хоног буюу энэ сарын 6-ыг хүртэл баривчлах заалттай юм байна.  Тэгэхээр тэднийг үргэлжүүлэх хорих, батлан даалтад гарах эсэхийг ирэх долоо хоногт шийдэх юм.

Сануулахад, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт ойлгуулж Хөгжлийн банкнаас нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж аваад “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн хэрэгт буруутгаж байгаа юм.

Харин УИХ-ын гишүүн асан Н.Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 264 дүгээр зүйлийн 264.2, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа аж.

 
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bold 2017-03-02 08:55:39
    naad ard tvmnii mongo ideed surchihsan naad hvn dvrst joomnuud tegej baigaal garan doo hoo.geh dee neg l odor muu yum hiisnee oilgonooooo !!'!
  • Zochin 2017-03-02 08:04:37
    Ene nuhduudiig gargaj bolohgyi. Ed nariin gaigaar ard tymen hohirch bna. Edej shamshigduulsan mungiig e ergen tuluh ni zuw zyitei...
  • Зочин 2017-03-02 02:59:07
    Энэ шийдсэн хулгайчуудыг гаргаж болохгүй. Хөрөнгийг нь хурааж тэнд нь хатаа.
  • Зочин 2017-03-01 16:41:59
    Ер нь бондын мөнгөөр зам барьж байгаа нэрээр Хятадын компануулад маш олон тендер өгч хятадуудыг тэжээчихсэн юм бна лэө шд , , Тэгээд тэр өрийг бид төлөх нь
  • Batbayar Yrilaga nebtryylegt yg heleed s 2017-03-01 14:59:54
    N.Batbayar chini bityynii YRILAGA nebtryylegt syyj baisan syy dee!!hydlaa bicheheen boli doo!ard tymenii tolgoi ergyylej byy ylas torjoo,setgyylch gyai!!!