89 дэх удаагийн “Оскар”-ын наадам  эхэллээ
Америкийн  кино урлагийн академийн дээд шагнал “Оскар”-ын наадам эхэллээ. 89 дэх удаагийн Оскарын наадам энэ жил АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелос хотын алдарт “Долби” театрт Монголын цагаар  өглөө 08:00 цагт эхэллээ. Дэлхийн кино урлагийн шилдэг уран бүтээлчид улаан хивсэн дээгүүр алхан орж ирж байна. Тун удахгүй шагнал гардуулах ёслолын ажиллагаа эхэлнэ.

Энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолыг анх удаагаа хошин шогийн жүжигчин, ток шоуны хөтлөгч Жимии Киммел хөтлөхөөр болсон юм. Тэрбээр “American Music Awards”-аас гадна 2012 болон 2016 онд “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолуудыг хөтөлж байсан туршлагатай нэгэн билээ. 

 “Оскар 2017” наадамд Америкийн кино найруулагч Дэмиэн Шазеллын бүтээл “Ла-Ла Лэнд” (La La Land) нийт 14 номинацид нэр дэвшсэн нь “ Эвагийн ту¬хай бүх зүйл”, “Титаник” зэ¬рэг киноны амжилттай эн зэрэгцээд байна. Мөн “Сарны гэрэл” кино найман номинацид өрсөлдөхөөр болсон билээ. Мөн энэ жил Африк гаралтай долоон жүжигчин нэр дэвшиж байгаа нь кино урлагийн түүхэнд хамгийн олон хар арьст жүжигчин Оскарын өрсөлдөөнд орж ирсэн үзүүлэлт болов. Өнгөрсөн хоёр жилд Оскарт ихэвчлэн цагаан арьст жүжигчид нэр дэвшиж, “Алтан хүн”-ий эзэн болсон нь багагүй шүүмжлэл хүртээд байсан юм. Тиймээс энэ жил африк гаралтай жүжигчдэд олноор өрсөлдөх орон зайг олгосон ч байж болох талтай хэмээн  гадны хэвлэлийнхэн бичиж байна.

Дашрамд дуулгахад хамгийн олон удаа Оскарын тайзнаа зарлагдсан жүжигчнээр алдарт Мэрил Стрип тодроод байна. Холливудын алдарт жүжигчин Мэрил Стрипийн хувьд энэ удаад 20 дахь “Оскар”-таа нэр дэвшиж, түүхэн амжилтын эзэн боллоо.  Гурван ч “Оскар”-ын эзэн Мэрил энэ удаад дуурийн дуучин бүсгүйн түүхийг өгүүлсэн «Флоренс Фостер Дженкинс» киногоороо нэр дэвшиж байгаа билээ.










Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.