Өнөөдөр мандал өргөнө
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын Тамгын газар болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын удирдлагууд шинийн нэгэнд буюу өнөөдөр 09:10-.09:40 цагийн хооронд “Гандантэгчинлэн” хийдэд Монголын ард түмний заяа буяныг даатган мандал өргүүлнэ.
 
Мандал өргөх ёс нь бурхны шашны нийт бясалгалын журам мэт чанарыг хураахын үүднээс үйлддэг "Хилэнцийг арилган буяныг хотол төгс болгоход оньс ихтэйг" сударт нэгэн дуугаар номлосон чухал зан үйлийн нэг юм. Мандал гэдэг нь самгарди үг бөгөөд "Шимийг авах" гэсэн утгыг хадгална. Мандалыг багш болон чухаг 3 тэргүүтнийг баясган тахиж хилэнц бүхнийг арилган буян чуулганыг хураахын тухайд бодьтойгоор болон сэтгэлээрээ хувиргаж өргөдөг. Мандалыг өргөхдөө зүүн гартаа арвай атган мандлыг түшин бариад баруун гарын алгаар гадагш олонтаа арчихын сүжгийг адистэтийг олохын сүжиг үүсгэх ёстой. Мандал өргөхдөө "Ум базар ума аа хум ум базар рэхэ аа хум идам гүрү радна мандала хам ниря даяа ми" хэмээн сэтгэлдээ уншин зүүн гартаа арвай атган мандлыг түшин бариад баруун гарын алгаар гадагш олонтаа арчих байдлаар хилэнц түйтгэрийг арилгах сүжиг үүсгэх ёстой гэнэ.
 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tenger 2017-02-28 09:10:39
    ЭЛЭГ ХӨШЛӨӨ.
    139.227.244.85
    Мэдэгдсэн Хариулах