Монголын ард түмний заяа буяныг даатган мандал өргөх ёслол үйлдэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын Тамгын газар болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын удирдлагууд шинийн нэгэнд буюу хоёрдугаар сарын 27-ний 09.10-.09.40 цагийн хооронд “Гандантэгчэнлин” хийдэд Монголын ард түмний заяа буяныг даатган мандал өргүүлнэ.

Мандал өргөх ёсон
 
Мандал өргөх ёс нь бурханы шашны нийт бяслгалын журам мэт чанарыг хураахын үүднээс үйлддэг ‘’Хилэнцийг арилган буяныг хотол төгс болгоход оньс ихтэйг’’сударт дандарт нэгэн дуугаар номлосон чухал зан үйлийн нэг юм.
Мандала гэдэг нь самгарди үг бөгөөд ‘’Шимийг авах’’гэсэн утгыг хадгална.Мандалыг багш болон чухаг дээд гурав тэргүүтнийг баясган тахиж,хилэнц бүхнийг арилган буян чуулганыг хураахын тухайд бодьтойгоор болон сэтгэлээрээ хувилган өргөдөг.

Мандалыг өргөхдөө зүүн гартаа арвай атган мандлыг түшин бариад, баруун гарын алгаар гадагш олонтаа арчих байдлаар хилэнц түйтгэрийг арилгахын сүжгийг адистэдийг олохын сүжиг үүсэх ёстой юм.

Мандал өргөхдөө;’’Ум базар вума аа хум, ум базар рэхэ аа хум, идам гүрү радна мандала хам ниря даяа ми’’гэж тарнийг сэтгэлдээ уншин сүсгэлэ.

Жишээ нь;’’Гүнсүнтүнгийн мандал’’өргүүл гэдэг. Энэ мандал нь амьтан бүхний амгалангийн төлөө нэгэн ертөнцийг бүтээж бурханд өргөж буйн бэлгэдэл юм. Энэхүү мандалыг өвчтэй хүнд зориулан уншуулбал тус нь илт мэдгэдэнэ гэдэг. Мөн аливаа хүний ажил үйлсийн зам мөр бузартахад зориулан унших учиртай. Мандал өргүүлэхээр сүм хийдэд очиход аяндаа учир утгыг зааж зааварлаж өгдөг.

‘’Бурханд мандал өргөхөөс илүү хүндтэй өргөл гэж үгүй.Маани уншихаас илүү хүчин төгс буян гэж үгүй’’Тав дугаар богд ванчин эрдэнэ Лувсан-иш найм дугаар богд ванчин эрдэнэ Чойжилагвадамбийванчог.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gana 2017-03-01 02:42:44
    ene olon lamaar yu hiidgiin ajil hiij tatvar tulj eh orondo nemer bol,nom unshulad amidral ni saijirsan neg ch hun bhgui yostoi hutsva
    202.72.245.165
    Мэдэгдсэн Хариулах