Буузтайгаа амтлах салатаа бэлтгээрэй
Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болоход хоёр хоног үлдлээ. Энэ өдөр айл бүхэн идээ будаагаа дэлгэн амтат буузаар ирсэн зочдоо дайлдаг уламжлалтай. Тэгвэл тэрхүү буузаа амтат салат зууштай хослуулан барьдаг нь Монголчуудын ёс. Иймээс айл бүрийн ширээний чимэг болсон буузны даруулга салат зууш хэрхэх хийх зөвлөгөөг хүргэж байна.
 
Цуугаар амталсан огурцы

 
Орц:

ногоон огурцы
хятад цуу
гүнжидийн тос
сармис
давс
сахар

Хийх арга:

Ногоон огурцыгээ угааж хэрчээд, хятад цуундаа нухсан сармис,гүнжидийн тос, гүнжидийн үр,давс,бага зэрэг сахар зэргийг холиод үүгээрээ амтална. Хэмжээг нь өөрсдийн хэрэглээнээс хамаарч тааруулаарай.
 
  Үхрийн мах, чинжүүний салад



Орц:
үхрийн бараан мах
чинжүү
дарсан огурцы
сонгино
лечо
кетчуп

Хийх арга:

Үхрийн махаа битүү буцалгагчинд сонгино,лаврын навч, давс зэргээр амтлаад чанаж зөөлрүүлж нарийн савхан хэрчинэ. Чинжүүгээ мөн адил хэрчээд дундын гал дээр өөрийнх нь шүүсэнд хагас хуурч болгоно. Дарсан огурцы, сонгино зэргээ нарийн савхан хэрчиж, мах чинжүүгээ холиод давс хар перецээр амтлан лечо кетчупээр хутгана.

Урьд өдөр нь хийгээд хонуулвал амт нь бүр илүү шингэнэ.
 
  Тоор, шинэ ногооны салад



 

Орц:
тоор жимс
салад навч
үрлэн лооль
ногоон огурцы
миндаль самар

Хийх арга:

Ногоонуудаа сайхан угааж цэвэрлэж хэрчээд хооронд нь холиод, оливийн тос бага зэрэг давс,сахараар амталж дээгүүр нь миндаль самар цацна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.