Зах, худалдааны төвүүд битүүнд ажиллана

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасанчлан цагаан сарын баяраар бүх нийтээр амардаг уламжлалтай. Үүнтэй холбогдуулан цагаан сарын баяраар томоохон худалдааны төв, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт ордог билээ. Тиймээс томоохон худалдааны төв болон үйлчилгээний газрын ажиллах цагийн хуваарийг хүргэж байна. Тодруулбал,  “Нарантуул” олон улсын худалдааны төв энэ сарын сарын 26-нд 10:00-18:00 цагийн хооронд ажиллах юм байна. Харин шинийн 1-ний өглөөнөөс эхлэн урт хугацаагаар амрах бөгөөд гуравдугаар сарын 9-нөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах аж. “Дүнжингарав” худалдааны төв битүүний өдөр өглөөний 10:00-12:00 цаг хүртэл хагас ажиллах гэнэ. Тэгвэл “Хархорин”, “Бөмбөгөр” захууд битүүний өдөр 10:00-18:00 цагийн хооронд ажиллахаар болжээ. Харин энэ сарын 27-ноос гуравдугаар сарын 1-ний өдрийг дуустал амрах юм байна.

Нэр

Ажиллах өдөр

Цаг

Нарантуул

2 сарын 24, 25, 26

10:00-18:00

Дүнжингарав

2 сарын 226

10:00-12:00

Хархорин

2 сарын 26

10:00-18:00

Бөмбөгөр

2 сарын 26

10:00-18:00

Оргил худалдааны төв

2 сарын 24, 25, 26

09:00-23:00

Оргил шилтгээн

2 сарын 24, 25, 26

09:00-23:00

Оргил Энханто

2 сарын 24, 25, 26

09:00-23:00

Оргил Амгалан

2 сарын 24, 25, 26

09:00-23:00

Оргил Налайх

2 сарын 24, 25, 26

09:00-23:00

Оргил 6-н буудал

2 сарын 24, 25, 26

09:00-23:00

 

Сар шинийн баяраар нэмэлт автобусаар үйлчилнэ

XVII тахиа жилийн сар шинийн баяр билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу хоёрдугаар сарын 27, 28 болон гуравдугаар сарын 1-ний өдөр хотын захын алслагдсан гэр хороолол, хүн амын нягтаршил ихтэй суурьшлын цэгүүдэд тээврийн хэрэгсэл нэмж явуулахаар болжээ. Тухайлбал, Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаан-Хуаран, Санзай зэрэг чиглэлийн тээврийн хэрэгслийн  тоог 10 орчим хувиар нэмэгдүүлсэн байна. Мөн шинийн 1-3 ны өдрүүдэд амралтын өдрийн хуваарийн дагуу үндсэн болон хот орчмын 86 чиглэлд 660 их, дунд багтаамжийн автобус, троллейбус үйлчлэх аж. Харин хотын захын алслагдсан чиглэлүүдэд дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагын 15 микроавтобусны захиалгат үйлчилгээ, хот дотор такси үйлчилгээнд 12 аж ахуйн нэгжийн 529  такси нийт 1204 тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчлэх юм байна.

Цагаан сараар ажиллах банкны цагийн хуваарь
 

  Нэр Ажиллах өдөр Цаг Амрах
УБ хот Хаан банк
Амгалан тооцооны төв дэх салбар 2 сарын 25 09:00-18:00 2 сарын 26, 27, 28
3 сарын 1
Хүчит шонхор тооцооны төв дэх салбар 2 сарын 25 09:00-16:00 2 сарын 26, 27, 28
3 сарын 1
УБ хот Дэнжийн мянган тооцны төв дэх салбар 2 сарын 25 09:00-17:00 2 сарын 26, 27, 28
3 сарын 1
Орон нутаг Алтанбулаг касс 2 сарын 27, 28 09:00-18:00 3 сарын 1
  Бусад салбар нэгжүүд     2 сарын 27, 28
3 сарын 1
Хасбанк
  E mart худалдааны төв дэх салбар 2 сарын 28 12:00-20:00 2 сарын 27
3 сарын 1
  E mart худалдааны төв дэх салбар 3 сарын 1 12:00-20:00 2 сарын 27, 28
  Хүүхдийн 100 Түшиг худалдааны төв дэх салбар 3 сарын 2 10:00-18:00 2 сарын 27, 28
Төрийн банк
  Мөнгөн завьяа тооцооны төв дэх салбар 2 сарын 28 10:00-17:00 2 сарын 27
3 сарын 1
  Гадаад харилцааны яам дахь салбар 2 сарын 28 10:00-17:00 2 сарын 27
3 сарын 1
  III  хороолол дахь салбар 3 сарын 1 10:00-17:00 2 сарын 27, 28
                     

 

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine