Аймгийн хурц арслан Н.Золбоо түрүүлэв

“Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдаан өчигдөр /02.24/ аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжиллээ.

Зүүн хүрээ Дашчойлин хийдийн нэрэмжит, Майдар бурханы авшиг түгээх Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Аврагч спорт хороо, Их богд дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Золбоо найм даван түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэв.

Их шөвөгт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Хангарьд спорт хороо, Их богд дэвжээний бөх, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү, Архангай аймгийн Цэнхэрсумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан М.Бадарч нар шалгарлаа.

Эдгээр дөрвөн бөх нь МҮБХ-ноос гаргасан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн цагаан сараас цагаан сарын хоорондох 25 барилдааны чансаанд хамгийн өндөр оноо авсан шилдэг аймгийн цолтой 8 бөхийн тоонд шалгарсан юм.
 
Б.Орхон

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.