Цагаан сараар цаг агаар ямар байх вэ

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болоход хоёр хоног үлдлээ. Сар шинийн өдрүүдэд орон нутгийг чиглэсэн урсгал ихэсдэг тул цаг агаар ямар байх тухай Цаг уурын байгууллагаас мэдээллээ.


 


Хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 

27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст, гуравдугаар сарын 01-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 28-нд нутгийн зүүн хэсэг, гуравдугаар сарын 1-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 26-31 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. 28-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

 

Эх сурвалж: ЦУОШГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.