Эрх зүйн туслалцаа үзүүлэх, түр хамгаалах байртай боллоо

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс хуулийн хэрэгжилтийг хангах, гэр бүлийн хучирхийллээс урьдчилан сэргийлэх, зорилгоор Эрх зүйн туслалцаа үзүүлэх, түр хамгаалах байрыг тохижуулжээ. Уг байрны нээлтийн ажиллагаа өнөөдөр болж, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Дамбийням нар оролцов.

БЗД-ийн Цагдаагийн  II хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга М.Эрдэнэбилэг “Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон иргэд маань ихэвчлэн шөнө оройн цагаар цагдаагийн байгууллагад ханддаг. Эдгээр иргэдийг нийслэлийн бусад хамгаалах байруудад хүргэх боломжгүй болон ачаалал ихтэй үед энэ төвдөө байлгаж аюулгүй байдлыг нь хангаж, эрх зүйн зөвлөгөө, туслалцаагаа үзүүлэх юм. Үүнээс гадна төөрсөн болон эцэг эхийн хараа хяналтгүй хүүхдүүд ирэх тохиолдол гардаг. Эдгээр хүүхдийг хүлээлгийн танхимд согтуу болон гэмт хэрэг, зөрчилд холбогдсон хүмүүстэй хамт байлгахгүйгээр ахуйн хүрээний орчинд байлгаж, аюулгүй байдлыг хангах зорилготой” хэмээн хэлж байлаа.



 

Тус төвийг байгуулах төслийг дэмжиж Дэлхийн зөн Дарь-Эх орон нутгийн хөгжлийн төв зургаан сая төгрөгийн тусламж үзүүлсэн байна. Түүнчлэн тус хэлтсийн хамт олны дэмжлэгээр хоёр сая төгрөгийг шийдвэрлэж, нийт найман сая төгрөгийн зардлаар тохижуулсан аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.