НӨАТ-ын буцаан олголт 96 хувьтай байна
Сангийн яам, Татварын Ерөнхий газар хамтран “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль”-ийн хэрэгжилтийн талаар болон татварын бусад цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Татварын Ерөнхий газрын дарга Л. Зориг, Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Алтанзул, Татварын Ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал нар оролцов.

ТЕГ-ын дарга Л.Зориг 2017 оны эхний хоёр сарын ТЕГ-ын үйл ажиллагааны тайлан болон НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг танилцууллаа. Хоёрдугаар сарын 22-ны өдрийн байдлаар НӨАТ-ын тухай хуулийн дагуу төлсөн татварын 20 хүртэлх хувийг буцаан олгох ажил 96 хувийн гүйцэтгэлтэй байна. Үлдсэн дөрвөн хувь нь нэгдсэн системд 131313 тусгай дугаарын утсаар бүртгүүлсэн болон Монгол банкнаас дансны мэдээлэл зөрсөн гэсэн шалтгаанаар гүйлгээ буцсан иргэд юм.

Дээрхи иргэдийн цахим төлбөрийн баримтын системд хувийн мэдээллээ шинэчлэх хугацааг хоёрдугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгаж, гар утсаар мессэж хүргэх, харьяа татварын албадаар дамжуулан утсаар мэдээллээ шинэчлэхийг мэдэгдэх зэрэг шат дараатай арга хэмжээнүүдийг авч байна.

Нэгдсэн системд мэдээлэл нь алдаатай, дутуу орсон шалтгаанаар НӨАТ-ын урамшууллаа аваагүй байгаа иргэд яаралтай мэдээллээ шинэчлэн урамшууллаа авах нь  дараа жилүүдэд хуулийн хэрэгжилтийг саадгүй явуулах ач холбогдолтойг ТЕГ-ын дарга Л.Зориг онцоллоо.



Энэ оны нэгдүгээр сарын НӨАТ-ын орлого 104,3 хувийн гүйцэтгэлтэй байлаа

Татварын алба  2016 онд улсын төсөвт 1565.4 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлсний 35.4 хувь буюу 555.2 тэрбум төгрөгийн орлого нэмэгдсэн өртгийн албан татвараар төвлөрсөн байна. Энэ нь 2015 оны 485.4 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын гүйцэтгэлтэй харьцуулахад 70.0 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Энэ оны нэгдүгээр сард улсын төсөвт нэмэгдсэн өртгийн албан татвараар 54.9 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээс 57.2 тэрбум төгрөг төвлөрүүлж 104.3 хувийн гүйцэтгэлтэй, хоёрдугаар сарын 22-ны өдрийн байдлаар улсын төсөвт 105.0 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 96.6 тэрбум төвлөрүүлж 92.0 хувийн гүйцэтгэлтэй байна. 
 
19 удаагийн сугалааны тохиролоор 89'631 иргэнд 3.7 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал олгожээ

2016 онд татвар төлөгч иргэд цахим төлбөрийн баримтын системд 203.0 сая ширхэг худалдан авалтын баримт бүртгүүлсэн татвар төлөгчдөөс 19 удаагийн сугалааны тохиролоор 89'631 иргэнд 3.7 тэрбум төгрөгийн сугалааны урамшуулал олгосон байна. Үүнд:
 
Сугалаа тохирол Сугалааны тохирол Урамшуулалолгосон  
Нэгжурамшуулал Азтантоо Урамшуулал  
ТТТоо Дүн  
19 удаа                 20.0 159007 3,180,140.0 79076 1,537,800.0  
              100.0 15895 1,589,500.0 9453 945,300.0  
              500.0 1662 831,000.0 1003 501,500.0  
           4,000.0 152 608,000.0 89 356,000.0  
         20,000.0 12 240,000.0 8 160,000.0  
       100,000.0 2 200,000.0 2 200,000.0  
Нийтдүн 176’730 6,648,640.0 89’361 3,700,600.0  
 
НӨАТ-ын буцаан олголт 96 хувьтай байна

Монгол банкинд хуульд заасан буцаан олголтын нөхцөл, шаардлага хангасан 507’377 татвар төлөгч иргэний 35.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийлгэх хүсэлт хүргүүлснээс 2017 оны хоёрдугаар сарын 22-ны байдлаар 484’945 татвар төлөгч иргэнд 34.4 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгосон нь мөнгөн дүнгээр нийт буцаан олголтын 96.0 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнд:
 
д/д Үзүүлэлт ТТТоо Хувь Буцаан олголт Хувь
1 Нийт буцаан олговол зохих: 620’409 100.0 35’524’347’137.01 100.0
1.1 Үүнээс: олгосон 484’945 78.0 34’361’178’754.40 96.0
1.2 Үлдсэн: 135’464 22.0 1’163’168’382.60 4.0
1.2.1 Үүнээс:Монгол банкнаас гүйлгээ буцсан 19’418 - 670’681’660.30 -
1.2.2 Хувийн мэдээлэл бүрэн бус (131313) бүртгүүлсэн 113’795 - 492’486’722.30 -
 
Иргэдэд буцаан олгох 1,2 тэрбум төгрөг үлджээ

Нэгдсэн системд төлбөрийн баримтаа 131313 тусгай дугаарын утсаар бүртгүүлсэн 0.5 тэрбум төгрөгийн буцаан олголт авах 113'795 татвар төлөгч иргэн мөн Монгол банкнаас гүйлгээ буцсан буцсан 0.7 тэрбум төгрөгийн буцаан олголт авах 19'418 татвар төлөгч иргэний мэдээллийг энэ сарын 25-ныг дуустал хувийн мэдээллээ залруулан буцаан олголтоо авах боломжтой талаар сануулсан мессежийг Скайтелийн 6'217, Жимобайлын 13'953, Юнителийн 50'011, Мобикомын 27'000 нийт 97'181 хэрэглэгчдэд хүргүүлжээ.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-04-11 06:34:19
    1-р сард хожсон 20,000 ороогүй ш дээ, тэр хэзээ орох вэ....
    202.131.233.154
    Мэдэгдсэн Хариулах