НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв

XVII жарны Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярыг тохиолдуулан НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү өөрийн  тойргийнхоо  ахмадуудаа сарын 19, 24-ны өдрүүдэд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд түүний тойрог болох Сүхбаатар дүүргийн 17,18,19,20 дугаар хорооны ахмадууд болон  хэвтэрт байгаа, өндөр настангуудад хүндэтгэл үзүүлсэн юм. 


 

НИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү “Эх орныхоо гал голомт болсон Улаанбаатар хотынхоо азай буурлууд, түмэн олондоо XVII жарны Алтан унжлагат хэмээх улаагчин тахиа жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Төр түмэндээ түшиг болсон амхад үеийнхэн та бүгдийг Гал тахиа жилийн сар шинийн хүндэтгэлийн үйл ажиллагаанд маань хүрэлцэн ирсэнд баяртай байна. Миний бие Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн засаг даргын орлогчийн хувьд Улаанбаатар хотынхоо тулгамдсан асуудлуудыг шийдэх, дэд бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлийн бодлогыг зангидан ажиллахын зэрэгцээ өөрийн сонгогдсон тойргийнхоо иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсч байна. Нийслэлийн ИТХ-д Сүхбаатар дүүргийнхээ иргэд, сонгогчдынхоо итгэлийг хүлээн төлөөлөгчөөр сонгогдсоны хувьд түмэн олныхоо итгэлийн гал, эвийн тулга, үнэний туг болж ажиллана” хэмээлээ.

Уулзалтад ирсэн ахмадуудын гаргасан санал санаачлагыг сонсч, цаашдын ажил хөдөлмөртөө тусган ажиллана гэдгээ илэрхийлж байлаа.
































 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.