Тээврийн жолооч мах, согтууруулах ундаа хил давуулахыг завджээ

“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн XIX талбайгаас газрын тос тээвэрлэж явсан автомашинд мах, согтууруулах ундаа нууж Бичигт боомтоор нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг тус боомтын Экспорт, импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид илрүүллээ. 

Тодруулбал, газрын тос тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлдэг компанийн жолооч нар 2017 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр North Benz маркийн цистерн бүхий тээврийн хэрэгслийг нуувч болгон ашиглаж 72 литр дарс, 259.8 кг үхэр, хонины мах, мөн иргэн Э нь “Галлопер” маркийн суудлын автомашины запас дугуй, суудлын дор 119.7 кг хонины махыг нуун далдалж хууль бусаар БНХАУ руу экспортлохыг завдсан зөрчил гаргасан. Эдгээр үйлдлийг илрүүлэн хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээг авч шийдвэрлээд байна.

Иргэд, аж ахуйн нэгжүүд нь мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хууль бусаар экспортлохыг завдах зөрчлөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж, зөрчлийг давтан гаргахгүй байх талаар зөвлөмж өгч, уг хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

olloo.mn

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • BURUU BNAA 2017-03-10 04:56:17
    HUULI ZURCHUH BURUU.
  • baagi 2017-03-01 03:37:17
    Svrteishde busad huuli bus orj irj bga yumnuudda hinaltaa tavij chadahgvi bj svrjigneh yuma uur yum ilrvvlj chadahgvi yum chin argachgvi yumdo
  • Болдоо 2017-02-25 09:24:16
    Цаад хятадууд нь оруулдаг юм бол хэдэн төгрөгний татвар аваад гаргачих хэрэгтэй
  • irgen 2017-02-24 10:22:55
    Энэ тийм том асуудлуу. Хувьдаа идэх төдий л юм байна штээ.