Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  “Монгол Улсын одон медалиар шагнах тухай” зарлиг гаргасан.

Уг зарлигаар Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Энхбаяр нарыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасныг УИХ-ын дарга М.Энхболд гардуулан өглөө.



 

УИХ-ын дарга М.Энхболд одон медаль гардуулсны дараа хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгая. Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаасан та бүхэнд УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүсье. Монгол төр та бүхний хууль тогтоох байгууллагад болон бусад салбарын байгууллагад ажилласан хөдөлмөр зүтгэлийг үнэлж өнөөдөр ийнхүү шагнан урамшуулж байна. Төрийн шагнал авна гэдэг цаашид илүүг хийж бүтээхийн нэр юм. Та бүхэнд ажлын өндөр амжилтыг дахин ерөөе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэлээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • namaig Magnai l gedeg 2017-02-25 04:59:36
    Дажгүй залуу л даа,,,,,,,,,,,,,,,энэ шагнал бол айрай бишээ ахдаж байна.. эртдэж байна,,,,улс төржиж байна............Ард түмний амьдрал Доройтоол эд нарых......
    202.21.112.78
    Мэдэгдсэн Хариулах
  • Шударга иргэн 2017-02-24 13:29:22
    Юф хийсэн гэж энэ муусайнуудад шагнал өгдөг юм? Дампууруулсан, хулгайлсан, идсэн, цусалсан гэж үү? Ард түмнээ энэ мэт доромжлох нь хэрээс хэтэрч байна бус уу?
    210.20.74.43
    Мэдэгдсэн Хариулах