Галаас хоёр хүүхдийн амь аварчээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Д.Ганбат энэ сарын 22-нд тус суманд амьдардаг иргэн Д.Ууганбаярын өвлийн байшин шатаж байгаатай таарч гэрт орж 2-3 настай хоёр хүүхдийг амийг гал түймрийн аюулаас аварчээ.

Тодруулбал, Д.Ганбат эхнэр И.Уранчимэгийн хамт гудамжаар явж байгаад байшингаас утаа гарч байгааг хараад хажуу айлынхан хашаагаар дамжин орж, цонхыг нь хагалж хоёр хүүхдийн амийг аварсан байна.  Иргэний үүргээ нэр төртэй биелүүлэн эрдэнэт хүний амь насыг авран хамгаалсан иргэн Д.Ганбат, И.Уранчимэг нарт Онцгой байдлын газрын дарга Онцгой байдлын дэд хурандаа Д.Бэхбаяр гарын бэлэг гардуулжээ.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.