Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хэмжээг зарлана
Өнөөдөр болох үйл явдлууд

10:00 цагт: Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэлхийнэ.

10:00 цагт: Монгол Улсын хөрөнгө оруулалтын хоёр талт олон улсын гэрээний эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болно. Хэлэлцүүлэгт ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын бодлогын хэлтсийн дарга Г.Жаргалсайхан тэргүүтэй төрийн байгууллагын төлөөлөл, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаачид, бизнесийн байгууллагынхан оролцоно.

11:00 цагт: Төмөр замын чуулгын байранд Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэг оны ажил мэргэжлийн аваргуудаа шалгаруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно. Уг ажиллагааны үеэр төмөр замын бүх л шилдгүүд нэг дор цугларах юм. Мөн УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа болон бусад удирдах ажилтнууд оролцоно.

11:00 цагт: “Хурд” хамтлаг Зууны мэдээ мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ. Хэвлэлийн хурлаар баруун аймгуудын алслагдсан сумдын эмнэлэгийн нярайн тасагт техник тоног төхөөрөмж хандивлаж буйгаа зарлаж, эмнэлэгийн удирдлагуудад нь гардуулна.

11:00 цагт: Татварын ерөнхий газрын 7 давхрын хурлын танхимд НӨАТ-ын тухай хуулийн урамшуулал, буцаан олголт болон татварын зарим асуудлаар СЯ, ТЕГ-аас хамтарсан хэвлэлийн бага хуралтай.

11:00 цагт: МҮЭ-ийн Дээд шагнал Хөдөлмөрийн хүний төлөө шагнал гардуулах ёслол МҮЭХ-ны байранд болно.

MN-Мэдээллийн төвд

 
11:00 цагт: МУИС-ийн багш нарын холбоо, ҮЭХ-ноос тус сургуульд тулгамдаж буй асуудал болон багш нарын ажил хаялт зарлаж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: УБТЗ-ын удирдлагын бүтцийн өөрчлөлтийг мэргэжлийн чиг хандлагаас хазайлган нам эвслийн ажилгүй нөхдийн тулааны талбар болгож буй нь төр, төрийн эрх мэдэлтнүүдтэй холбоотой эсэх талаар Монголын төмөр замчдын ҮЭХ-ноос мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Дэлхийн Банкнаас утааны асуудлаар нээлттэй уулзалт зохион байгуулна. Хаана: Дэлхийн Банкны оффист

15:00 цагт: Ерөнхийлөгчийн  зарлигаар соёл, урлагийн салбарт үр бүтээлтэй, амжилттай ажиллан хөдөлмөрөө үнэлүүлсэн 8 хүнийг Алдан гадас одон, 4 хүнийг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнана. Шагналыг засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат гардуулна. Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, нэгдсэн үндэстний гудамж 5/1, Засгийн газрын 2-р байрны 3 давхрын хурлын танхим

15:00 цагт: Нийгмийн салбар бүрт сэтгэл, зүтгэл гарган амжилттай ажиллаж, олны хүндэтгэл хүлээсэн дараахь эрхмүүдэд Үндэсний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан МҮАН-н дээд шагнал болох ЦАГААН ШОНХОР болон ЦАГААН СҮЛД одонгоор шагнаж, урамшуулан хүндэтгэл үзүүлнэ. Хаана: Монгол үндэсний ардчилсан намын төв байр

16:30 цагт: Үндэсний аудитын газраас МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын дээд хязгаарыг тогтоож олон нийтэд зарлан, мэдээлэл хийнэ. Хаана: ЗГ-ын 4-р байр 313 тоот
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.