Нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүлнэ

XVII Тахиа жилийн сар шинийн баяр билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2017 оны хоёрдугаар сарын 27, 28 болон гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд хотын захын алслагдсан гэр хороолол, хүн амын нягтаршил ихтэй суурьшлын цэгүүд рүү үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэхээр болжээ.

Тухайлбал Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаан-Хуаран, Санзай зэрэг чиглэлүүдийн тээврийн хэрэгслийн  тоог 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. 

Шинийн 1, 2, 3-ны өдөр буюу хоёрдугаар сарын 27, 28 болон гуравдугаар сарын 1-ний өдрүүдэд амралтын өдрийн хуваарийн дагуу үндсэн болон хот орчмын 86 чиглэлд 660 их, дунд багтаамжийн автобус, троллейбус хотын захын алслагдсан чиглэлүүдэд 4 аж ахуйн нэгж, байгууллагын 15 микроавтобусны захиалгат үйлчилгээ, Нийслэл хот дотор таксийн үйлчилгээнд 12 аж ахуйн нэгжийн 529  такси нийт 1,204 тээврийн хэрэгслээр иргэдэд үйлчилгээ хүргэнэ гэж Нийтийн тээврийн газраас мэдээллээ.


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.