Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, төсвийн тодотголыг хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, зургаан асуудлыг хэлэлцлээ. Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хэлснээр өчигдрийн  хуралдаанд Төсвийн тодотголыг хэлэлцэх учиртай байсан. Гэтэл энэ асуудлыг  хэлэлцсэнгүй.

Манай улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахаар эхний шатны хэлэлцээрээ дуусгаж, тодорхой чиглэл аваад байгаа. Тухайлбал 2017 оны төсөвт тодотгол хийж, санхүүгийн маш хатуу сахилга баттай байхыг манайхаас шаардсан. Улмаар эхний шаардлагуудыг биелүүлж байж ирэх сард болох ОУВС-ийн захирлуудын хурлаас эцсийн шийдвэр гарч, манай улсад “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ.

Иймд цагаан сарын дараа УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, уг асуудлыг хэлэлцэнэ. Харин үүнээс өмнө Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх учиртай тул цагаан сараас өмнө амжуулахаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл Төсвийн тодотголыг энэ долоо хоногт багтаан хэлэлцэхгүй бол Цагаан сарын дараа гэхээр нэлээд хугацаа алдах аюултай. Тиймээс энэ долоо хоногт Засгийн газар дахин ээлжит бус хуралдаан зарлаж, төсвийн тодотголыг хэлэлцэх чиглэл барьж байгаа  юм байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • enee 2017-02-23 05:15:25
    ene zasag ard tumniihaa halaasyg hooslohoos uur um setgej chadahgui ni dee. uul ni tusuvuu tanahaas ehelmeer um
    213.55.176.220
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-23 03:31:46
    Цагаан сар тулчихсан байдаг, аварга малчдын шагнал гардуулах ажил хүлээгдэж байдаг, төсвийн тодотгол хийх хэрэгтэй байдаг, зудтай аймаг олон байдаг хийх ажил их...
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах