Төр, нийгмийн зүтгэлтэн Д.Содном, Д.Мөнхөө нарыг шагналаа

Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, Гавьяат эдийн засагч Думаагийн Содном,  Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, УИХ-ын гишүүн асан Доржийн Мөнхөө нарыг  Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнажээ.

Монгол Улсын "Төрийн албаны тэргүүний ажилтан" цол тэмдэг нь Төрийн албаны төв байгууллагаас төрийн албан хаагчдыг шагнадаг шагнал юм.

Шагналын журамд зааснаар төрийн албанд 18-аас доошгүй жил ажиллаж,сан төрийн албаны чиг үүрэг, хуулиар хүлээсэн үүргээ үнэнч, шударгаар биелүүлэн, мэргэжлийн өндөр ур чадвар, амжилт гаргасан, төрийн албаны үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсан төрийн албан хаагчийг шагнадаг. Энэхүү шагнал нь  цөөн хүнд, өндөр шалгуураар олгодог нэр хүндтэй шагнал юм.  

Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном  нь 1950 оноос эхлэн төр, улсад ажилласан нэгэн жарны хугацаанд  Сангийн яаманд байцаагч, төсвийн нягтлан бодогч, эдийн засагч, Валютын хэлтсийн дарга, Сангийн сайд, Улсын төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга,  Сайд нарын Зөвлөлийн даргын алба хашиж, төрийн жирийн  албан хаагчаас  Монгол Улсын Ерөнхий сайд хүртэл дэвшин ажилласан түүхэн замналтай билээ. '

Төр, нийгмийн зүтгэлтэн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, УИХ-ын гишүүн асан Д.Мөнхөө ажил хөдөлмөрийн гараагаа 1966 онд Сэлэнгэ аймгаас эхэлжээ. Тэрээр хагас зууны хугацаанд ажиллахдаа Сэлэнгэ аймагт их эмч, аймгийн Эрүүлийг хамгаалах газрын дарга, Эрүүлийг хамгаалах яаманд хэлтсийн дарга, Яамны орлогч сайд, Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны даргын албыг хашиж, АИХ-ын депутат, УИХ-ын гишүүнээр сонгогдон, шинэ Үндсэн хуулийг батлалцсан төрийн түшээдийн нэг билээ. Д.Мөнхөө эдүгээ эх хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, хүн амыг эрүүлжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа гавьяатай нэгэн юм. 

Эх сурвалж: ТАЗ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-02-24 00:24:13
    энэ шагнал одоо бий болж байгаа юм уу урьд байсан юм уу.урьд байсан бол энэ хоёрыг одоо шагнаад яах вэ дээ
    182.160.1.99
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2017-02-23 06:20:43
    Ус тавилаа гэж уурлаад яах вэ хөө. Бусад идээ ундаа өөр өрөөнд байнаа байна.
    202.170.71.39
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2017-02-23 05:42:26
    Ene ahmadiudiig shagnah bish turd huchee gooch gej guih heregtei
    103.26.193.190
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-23 04:12:36
    ТАЗ одоо ажиллаж байгаа ТАХ-чдаа хамгаалж чадахгүй байж, хөгшчүүлээр тоглоод, ядаад настай хүмүүсийг хүлээж авч байгаа юм бол хар ус тавиад байхдаа яахав дээ
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-23 03:02:12
    Өөрсдөө хөгшрөхгүй юм шиг настангуудаар битгий ингэж тохуу хийж бай Төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс жаахан иргэдээсээ ичиж амьдраач
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах