Олон удаагийн үйлдэлтэй хулгайн хэргийг илрүүлжээ

Бод малыг бэлчээрт нь нядалж хулгайлсан гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна. Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан сумдын нутагт өнгөрөгч нэгдүгээр сарын 15-27-ны өдрүүдэд бод малыг бэлчээрт нь нядалж хулгайлах хэрэг удаа дараа үйлдэгдсэнд тус аймаг дахь Цагдаагийн газраас шуурхай арга хэмжээ авч ажлын хэсэг томилон ажиллуулснаар  хэргийг илрүүлжээ. 

Ажлын хэсгийнхэн Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллаж таван удаагийн үйлдлээр 19 тооны бод малыг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан Увс аймгийн харьяат Д, Г, Б, Сэлэнгэ аймгийн харьяат Т нарыг баривчлан шалгаж байна.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч З.Мөнхнаран ажлын хэсгийг ахалж, эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад Ж.Батжаргал, мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Хүрэлтулга, эдийн засгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч М.Ванчиндорж нар ажиллаж мэргэжлийн өндөр ур чадвар гарган гэмт хэргийг шуурхай илрүүлжээ.

Эх сурвалж: ЦЕГ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2017-02-23 01:02:35
    наад хүмүүсээ аймаг сум овог нэртэй нь тавиач
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Anu 2017-02-22 14:13:58
    Uvs hun bish uvs hulgaich gevel taarah yumuu daa.
    173.66.146.176
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-22 06:37:01
    Хулгайч нарынхаа нэрийг нуугаад, Цагдаа нараа зарлаад ил тод байдал, хүний эрх гээч нь энэ юм байхдаа, төрийн минь сүлд өршөө, бурхан өршөө өөр хэлэх үг алга
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-02-22 06:07:41
    Маш сайн байна баяр хүргье
    119.40.100.222
    Мэдэгдсэн Хариулах