Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс амралтын өдрүүдэд ажиллана
Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ -аас сар шинийн баярыг тохиолдуулан нэмэлт цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. Энэ сарын 25, 26-ны өдөр буюу бямба, ням гарагт тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс 09:00-18:00 цаг хүртэл ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

Сар шинийн баярыг тохиолдуулан Тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэг цэгийн бүх үйлчилгээг дараах салбаруудаас авч болно. Үүнд:

  1. Баянзүрх дүүргийн 17-р хороо, “Дахүрээ” дэх салбар
  2. Баянзүрх дүүргийн 8-р хороо Хилчний 1-р гудамж “Таван ган трейд” ХХК-ийн байр
  3. Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо “Синчи Ойл” ХХК-ийн байр
  4. Баянгол дүүргийн 20 -р хороо “Хөсөг трейд”-ийн байр

Мөн тhttp://www.transdep.mn хаягаар орж Автотээврийн үндэсний төвийн бүхий л мэдээ мэдээлэл, салбаруудын байршилыг харах боломжтой бөгөөд Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой үнэ тариф, цагийн хуваарь, утасны дугаар, бүрдүүлэх баримт бичиг зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг та 1900-1234 дугаарын утсаар лавлах боломжтой.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.