Сар шинийн баяраар БИО чацарганы шүүсээр зочдоо дайлахыг уриалж байна
Удахгүй болох сар шинийн баяраар үндэсний үйлдвэрлэгчээ дэмжиж,  ирсэн зочид гийчдээ эрүүл мэндэд нэн тустай Био чацарганы шүүсээр дайлахыг та бүхэнд санал болгож байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор насанд хүрсэн хүн жилд дунджаар 35 кг, өдөрт 96 гр жимс жимсгэнэ хэрэглэх физиологийн норм тогтоосон байдаг. Монголчуудын хувьд үүнээс гурав дахин бага жимс, жимсгэнэ хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг бөгөөд үүний 10 хүрэхгүй хувийг дотоодын жимс, жимсгэнэ эзлэдэг байна. 



Монгол орны дийлэнх жимс, жимсгэнээр үйлдвэрлэсэн ундаа, шүүс гадаадаас буюу импортоор оруулж ирсэн байдаг. Харин тухайн импортын бүтээгдэхүүн нь хэзээ үйлдвэрлэж, ямар тээврийн хэрэгслээр ямар хугацаанд ирж, хэр удаан хадгалагдаж буй нь тодорхойгүй, чанарын тал дээр эргэлзээтэй байдаг билээ. 

Сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдээр дэлгүүр хоршоо иргэдийн хөлд дарагдаж, жилдээ ганц удаа тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалт баяраараа дотооддоо үйлдвэрлэсэн цэвэр чацарганы шүүсээ худалдан авч хэрэглэхийг иргэдэд уриалж байна. 

UFC групп шинэ сортын чацаргана жимсээр үйлдвэрлэсэн БИО чацарганы өтгөрүүлсэн шүүс нь бусдаас илүү амттай, илүү амин дэмтэйгээр давуу талтай юм. Учир нь БИО чацарганы өтгөрүүлсэн шүүсийг цэвэр чацаргана жимсээр үйлдвэрлэсэн, ямар нэгэн химийн гаралтай нэмэлт амт, үнэр оруулагч ашигладаггүйгээрээ онцлогтой. Чацаргана жимс нь найрлагандаа А, В, С, Е, К, Р зэрэг нийт 12 төрлийн витамин, 18 төрлийн амин хүчил, уураг тос, хүний биед зайлшгүй хэрэгтэй микро элементүүд агуулдаг бөгөөд эрт дээр үеэс Монголчууд хүнсэндээ хэрэглэсээр ирсэн. 



Энэхүү гайхамшигт шидэт жимсний амин дэмийг алдагдуулалгүйгээр БИО чацарганы өтгөрүүлсэн шүүсийг үйлдвэрлэж хэрэглэгчдэдээ хүргэдэг. БИО чацарганы шүүс нь таны гэр бүл, үр хүүхдийг ханиад, томуунаас урьдчилан сэргийлж, биеийн эсэргүүцлийг сайжруулж дархлааг дэмжих учир эрүүл мэндэд тустай. Хэрэглэгч та бүхэн зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдаа болон өөрт ойр дэлгүүрээс худалдан авахыг зөвлөж байна.

 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Shine 2017-02-27 08:40:11
    Tsul saahar yum bnlee
    66.181.177.65
    Мэдэгдсэн Хариулах
  • assshole 2017-02-25 14:11:28
    hogiin undesnii uildverlel. bugd adilhan une togtoochihson yamar benzin bish dee. uneeree ursuld chanar chini adilhan yum bol
    103.26.194.51
    Мэдэгдсэн Хариулах
  • цэвэр ус 2017-02-25 08:59:05
    хүчиллэг шүүс ходоонд маш аюултай. маш хааяа хэрэглэ. олон өвчин сэдрээдэг
    182.160.37.131
    Мэдэгдсэн Хариулах
    • Zagas 2017-02-27 08:40:33
      Unen
      66.181.177.65
      Мэдэгдсэн Хариулах
  • Unen 2017-02-24 17:11:26
    UFC iin chatsarganii sirop n hulhi shuu hyatadaas avch irsen himiin bodisoor hiideg.UFC chatsargana hudaldaj avch baisniig harsan uzsen hun bna uu
    103.57.93.73
    Мэдэгдсэн Хариулах