Мөрдөн байцаалтад анхаарах асуудлыг хэлэлцлээ

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад анхаарах зарим асуудал” сэдэвт уулзалт ярилцлагыг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны танхимд өнөөдөр зохион байгууллаа.

Уулзалт ярилцлагад Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар, ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр болон Эрүүгийн хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар оролцсон байна. Энэ үеэр хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэргийн талаар болон цагдан хорих, гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл болгон ашиглаж авсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх,шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох асуудал зэргийн тухай ярилцаж, харилцан санал солилцжээ.

Түүнчлэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны жишиг танхимтай танилцсан бөгөөд цаашид бүх шүүхийг ийм танхимтай болгох шаардлагатай байгаа талаар ярилцсан байна.


П.Гоо
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-02-21 13:50:16
    Шүүгч цэвэрших нь аль эрт өнгөрсөөн. Тэдний нүгэл нь нүдээрээ гарсаны дараа л олигтой нь дотроосоо жоохоон цайрч магад
    202.9.41.14
    Мэдэгдсэн Хариулах