МҮЭ маргаан үүсгэнэ гэв үү

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нарт мэдэгдэл хүргүүлжээ. Энэ нь Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх гэж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-тэй холбоотой гэнэ.

Тодруулбал, дээрх хөтөлбөрийн хүрээнд урьдчилсан байдлаар тохиролцсон зарим үндсэн нөхцөлүүд, тухайлбал нэр бүхий татвар, шимтгэлийг нэмэгдүүлэх, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхгүй байх гэх мэт нөхцөлүүдээр тохиролцон хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 2.5, 3.2, 3.9 заалтууд зөрчигдөх, улмаар хэлэлцээрийн хэрэгжилт, биелэлттэй холбогдон хөдөлмөрийн хамтын маргаан үүсэх эрх зүйн нөхцөл бүрдэж болзошгүйг МҮЭ-ийн холбооноос мэдэгдлээ.

ОУВС-аас дээрх хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд маш хатуу шаардлагууд тавиад байгаа. Засгийн газраас энэ дагуу ирэх онуудад цалин нэмэх боломжгүй гэдгийг хэлсэн. Тиймээс МҮЭ-ийн маргаан үүсэх мэдэгдэл ОУВС-ын шаардлагатай зөрчилдөж байгаа юм.

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ганбат  2017-02-21 06:34:18
    МҮЭ гэж маний татварыг хурааж цусалхаас өөр үр ашиггүй байгууллага нэг байнаа татвараа өгөхөө боливол яасын бэ найзуудаа талхны мөнгө хаавдээ
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-02-21 02:31:54
    За яахав дээ дуугүй байлтай нь биш л гэж байгаа, хэн ч гэсэн энэ албыг хашиж байгаа бол худлаа ч гэсэн дүр эсгэнэ биз дээ, манж зангүй Монгол хаа байна
    202.179.2.70
    Мэдэгдсэн Хариулах
  • чимээгүй болно 2017-02-21 02:23:22
    эд нар тэмцэж чаддаг хүмүүс, байгууллага биш, тэгэсгээд чив чимээгүй болно харж л байгаарай.
    103.206.195.254
    Мэдэгдсэн Хариулах
  • Шантааж 2017-02-21 02:19:24
    Юу хийж байгаагаа мэдэхгүй иймэрхүү Шантаажчингуудад Төр төмөр нүүрээ үзүүлэх хэрэгтэй
    216.123.206.82
    Мэдэгдсэн Хариулах