Хонь жилтнүүд олз омог, aз хийморь дүүрэн байна

Тахиа жилийн Хонь жилтнүүдэд үзүүлэх нөлөө эерэг хандлагатай байна. Ажил үйлс бүтэмжтэй, танилын хүрээгээ тэлсэн, олз омог, аз хийморь бэлджээ. Тахианы энэхүү ивээлийг ашиглаж чадах эсэх нь танаас шалтгаална. Ялангуяа удаан хүлээгдэж байсан ажлаа цэгцлэн дуусгах, хөрөнгө оруулалтаас авч хүртээгүй орлогоо авах, шинэ байр эсвэл томоохон үл хөдлөх хөрөнгө худалдан авах төлөвлөгөө байсан бол энэ бүгд зорилгоо гүйцээх боломж тохионо. Гэвч эрүүл мэнддээ анхаарахыг сануулж байна. Зарим од эрхсийн нөлөөгөөр таны эрүүл мэндэд асуудал үүсгэх нь. Гэнэтийн бэртэл гэмтэл, осол аваараас сэрэмжил. Аюулгүй байдалдаа анхаар. Гэмтэл бэртэл ноцтой биш ч байж болно. Тэглээ гээд тайвширч үл болно. Магад авсан хөнгөн гэмтэл таныг хойшдын хүнд ослоос урьдчилан сэргийлэх ч юм бил үү.

Ээлтэй зүг: Өмнө, Зүүн өмнөд
Хориглох зүг: Хойд
Ээлтэй өнгө: Улаан, шар
Зайлсхийх өнгө: Цэнхэр
Азын тоо: 4, 8
Хайрын дурлалд ээлтэй зүг: Хойд
Эд баялагт ээлтэй зүг: Баруун хойд
Эрдэм номд ээлтэй зүг: Хойд
Ажил мэргэжилд ээлтэй зүг: Зүүн
 

МӨНГӨ САНХҮҮ


Хонь жилтнүүдийн хувьд санхүүгийн байдал, эд баялаг тун давгүй байна. Орлогын үүдийг тань Тахиа харамгүй нээнэ. Боломжийг ашиглах нь таны сэргэг ухаан, харилцааны ур чадвараас ихээхэн шалтгаална. Ихээхэн ашигтай гэрээ хэлцэл хийж ч мэднэ. Бэлтгэлтэй бай. Орлогоо нэмэгдүүлж, зардлаа бууруулах тал дээр ямар нэгэн арга бод. Орлого, зардлаа хооронд нь уялдуулж сур. Хяналттай бай. Хадгаламжтай бол. Бага хэмжээний мөнгө ч гэсэн цааш нь хий. Дуслыг хураавал далай гэж үгийг сана. Өндөр эрсдэл хүлээж мэдэх аливаа ажилд мөнгө бүү зарцуул.
 

АЖИЛ АЛБА

 
Тахиа жилд Хонь жилтнүүдийн хувьд энгийн нэгэн жил. Ажил мэргэжлийн карьер ч тэгтлээ их өсөхгүй бас буурахгүй. Ажил албатай тань холбоотой хүндрэлтэй асуудлууд тулгарч мэднэ. Таны болон хамт ажиллагсдын чинь хувьд ажлын идэвхи буурсан мэт санагдах байх. Тэд багагүй ядрах бололтой. Ажил төрөлд учрах саад бэрхшээл хөндлөнгийн хүчин зүйлээс шалтгаална. Учир шалтгааныг нь дотроос биш гаднаас хай. Бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд компани, байгууллагын тань орлого санасан хэмжээгээр өсөхгүй. Эдийн засгийн хямрал, зах зээлийн тогтворгүй байдал танай байгууллагыг ч мөн дайрна. Шинэ зах зээл хайх, ажилчдынхаа санаа бодлыг сонсож, өөрчлөлт шинэчлэлт хийх талаар эртнээс төлөвлөж ажлаа эхлүүл. Үгүй бол энэ хямрал таны бизнест гай тарих нь. Ажилчдынхаа дунд шинэ санал санаачлага гаргах уралдаан зарла. Ингэвэл гарц бий болно.
 

ХАЙР ДУРЛАЛ


Тахиа жилд Хонинууд хайр дурлалын асуудалд бага оролцоно. Ерөнхийдөө тэдний хувьд тайван, энгийн л жил. Нэгэнт хосоо олсон тохиолдолд та хоёрын амьдрал аз жаргалаар бялхана. Хосууд нэгнээ хүндлэж, үгийг нь сонсож, үзэл бодлыг нь анзаарч сур. Хосууд урт удаан хугацаанд амьдрахаар шийдвэр гаргаж, хурим найр хийвэл Тахиа шийдвэрийг чинь аз жаргалаар шагнана. Аль аль талаас нь та хоёрын энэ шийдвэрийгдэмжинэ.Хонь жилтэн нийгмийн идэвхээ сулруулахыг зөвлье. Таны энэ зах хязгааргүй идэвхи хосын тань сэтгэлийг царцаах аюултайг санууштай. Ар гэртээ, амраг ханьдаа анхаарал тавих шаардлагатай. Үнэндээ хонинуудын нийгмийн идэвхи өөрт нь ямар нэгэн ашигтай хамтрагч, танилыг өгдөггүй. Гэр бүлтэй Хонь жилтнүүд таарамжгүй, хамт байхаараа ямар нэгэн асуудалд орооцолдчих гээд байдаг найз нөхдөөсөө зай барь. Тэдний тарьсан балаг танай гэр бүлд нөлөөлж мэднэ. Тийм найзууд нууц амрагийн асуудалд ч орооцолдуулах магадлал бий. Ингэвэл таны амьдралд асуудал үүсэх нь мэдээж.
 

ЭРҮҮЛ МЭНД

 
Юун түрүүнд сайн сайхныг бодож, сэтгэл санаагаа тайвшруулж, эрүүл байлга. Ажил мөнгө ар гэр гэсээр байгаад өөрийгөө гаргуунд нь гаргаснаа өнгөрсөн хойно нь толинд харчихаад харамсан бодох бус амрах ажиллах цагаа зөв тохируул.  Жилийн дунд үеэс тархи толгой болон мэдрэлийн гаралтай өвчин таныг зовоох магадлал өндөр байна. Сэтгэл санааны хямралаас болж таны эрүүл мэнд муудах нь таны өөрийн дэглэмээс ихээхэн хамааралтайг од эрхэс сануулж байна. Хэн нэгэнтэй муудалцах, уурлаж уцаарлахыг тэвчээрэй. Энэ зөвхөн та өөрийнхөө эрүүл мэндийг аврах бас нэг арга. Эрүүл мэнддээ анхаарч эрүүл агаарт алхах, дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна. Ажлын шаардлагаас болж зайлшгүй сэтгэл санаагаар унаж, уурлаж уцаарласан бол сэтгэлзүйчтэй холбогдож зөвлөгөө авахыг хичээ. Дотроо бодож, гомдож, шаналах тусам тархи толгойн өвчин даамжрахыг Тахиа жил сануулж байна.

 
ГАЛ ТАХИА ЖИЛД ХОНЬ ЖИЛТНИЙ НОЁН НУРУУ, СУУДАЛ, ЗАСАЛ ХАРИУЛГА

 
1919 оны шороон хонь жилтэн
 
Эр, эм: Төмөрт суусан. Гомбо бурхан тахиулж, Улаан юм, Цэвэгмэдийн чого уншуул. Цагаан өнгийн эд бүү ав. Уушигны өвчнөес сэрэмжил.
 
1931 оны төмөр хонь жилтэн
 
Эр, эм: Модонд суусан. Гомбо, бурхан тахиулж, даллага авахуул. Юм, Доржнамжим уншуул. Элэгний өвчнөөс сэргийл. Хөх өнгийн эд ээлгүй.
 
1943 оны усан хонь жилтэн
 
Эр, эм: Төмөрт суусан. Гомбо бурхан тахиулж, Догсум, Цэнд уншуул. Мэснээс болгоомжил, цагаан өнгийн эд ээлгүй.
 
1955 оны модон хонь жилтэн


Эр, эм: Модонд суусан. Гомбо бурхан тахиулж, Цэвэгмэдийн чого уншуул. Газар шороо хөндөхийг тэвч.
 
1967 оны гал хонь жилтэн
 
Эр, эм: Төмөрт суусан. Гомбо бурхан тахиулж, Догсүм, Часүм уншуул. Хурим хийгээд улайны газар бүү яв. Цагаан өнгийн эд ээл муутай.
 
1979 оны шороон хонь жилтэн
 
Эр, эм: Модонд суусан. Гомбо бурхан тахиулж, Банзрагч, Сундуй уншуул. Хөх өнгийн эд ээл муутай. Мод, газар хөндөхийг цээрлэ.
 
1991 оны төмөр хонь жилтэн
 
Эр, эм: Төмөрт суусан. Гомбо бурхан тахиулж, Догсүм, Цэвэгмэдийн чого уншуул. Цагаан өнгийн эд эдлэл ээл муутай. Уушигны өвчнөөс сэргийл.
 
2003 оны усан хонь жилтэн
 
Эр, эм: Модонд суусан. Загдзүсүм, Бумчин уншуул. Хөх өнгийн эд эдлэл ээлгүй. Мод таслах, газар хөндөхийг цээрлэ.
 
2015 оны модон хонь жилтэн
 
Эр, эм: Төмөрт суусан. Загдзүсүм, Бумчин, Сундуй уншуул. Цагаан өнгийн эдлэл ээлгүй. Хутга мэснээс хол бай.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.