Могой жилтнүүдийн хувьд уналт, сэргэлт хосолсон жил

Гал Тахиа, Могой жилтнүүдийг ивээлдээ багтаажээ. Ерөнхий зурхайгаас ажиглавал таны хайр сэтгэлийн асуудалд бүх зүйл сайн сайхан байх бол мөнгө санхүү, ажил албаны хувьд дундыг баримталсан жил байна. Гэхдээ танд мэдэгдэхүйц тодорхой өөрчлөлтүүд мэдээж гарна. Ивээлтэй ч жилийн хоёрдугаар хагасаас уналт, сэргэлт аль аль нь хосолно. Сэтгэлгээний бус материалаг баялгийг танд өгөх Тахиа жил ургаж буйг бодолцож ажил, шинэ эхлэх гэж байсан ажлаа хойшлуулахгүйн дээр, хувийн амьдралаа төлөвлөөрэй. Гэхдээ оюун санааны эд баялаг болох сурч боловсрохдоо цаг зав зарцуулахаа мартуузай.
 
Ивээл зүг: Баруун, Баруун Өмнөд, Хойд
Хориглох зүг: Өмнөд, Баруун хойд
Ивээл өнгө: Ногоон, цэнхэр, хар
Зайлсхийх өнгө: шар, улаан
Азтай тоо: 1, 5
Хайр дурлалд ээлтэй зүг: Баруун өмнөд
Эд баялагт ээлтэй зүг: Баруун
Эрдэм номонд ээлтэй зүг: Зүүн
Ажил мэргэжилд ээлтэй зүг: Хойд
 

МӨНГӨ САНХҮҮ

 
Эд баялаг, мөнгө санхүүгийн хувьд таны аз буурах болно. Харин та тооцоогүй зардлаасаа болж санхүүгийн алдагдал хүлээх магадлалтайг анхааруулж байна. Ихийг олно, шинэ салбарт хүч үзнэ гэж эрсдэл үүрэхээс илүүтэй санхүүгийн сахилга баттай байх нь танд өлзийтэй. Мөнгө санхүүгийн тал дээр Тахиа жил “нүүр өгөх” төлөвгүй байна. Тиймээс өөрийнхөө бор зүрхээр л санхүүгээ дээшлүүлж, аль болох алдагдал хүлээхгүйг хичээ. Цаашид та юу хийх хэрэгтэйгээ сайтар тунгааж, урьдчилан сэргийлэхийн тулд хичээж, шийдвэрлэх арга замыг ол.
 

АЖИЛ АЛБА

 
Хүсэн хүлээсэн өөрчлөлт гарахгүй. Учир нь өнгөрч буй онд ажил мэргэжлийн тал дээр гаргасан алдааны үр дагавар энэ жил ч үргэлжлэхийг Тахиа үгүйсгэхгүй байна. Нэгэнт өнгөрсөн, шийдэгдсэн асуудлыг одоо шийдэх боломжгүй учир та ирээдүйд ирэх эрсдэл, нууц хуйвалдаан зэрэгт сэрэмжтэй байж, асуудлыг өөрөөсөө холуур өнгөрөөхийг хичээ. Ажилд уналт ирнэ гэж гутрах хэрэггүй. Тантай сайн харилцаатай нэгэн танд тусламжийн гараа сунгаж мэднэ. Гол нь тэр хүнээ олж л хандах хэрэгтэй.
 

ХАЙР СЭТГЭЛ

 
Хайр сэтгэлийн холбоо, харилцаанд эерэг сайхан жил. Таныг тойрон хүрээлэгчдийн дундаас өөрт хайртай, зөв нэгнийг сонгоход Тахиа жил ямар нэгэн сэжүүрийг өгнө. Тэр боломжийг ашиглаж чадвал аз жаргалд умбана. Тэгвэл хайртайгаа учирсан Могой жилтнүүдийн сэтгэлийн холбоо улам батжиж, гэрлэх санал тавих хүлээн авах хүртлээ гүнзгийрнэ. Энэ жил гэрлэсэн хосуудад Тахиа өлзий буянаа хайрлана. Гэрлэсэн хосууд хадмуудтайгаа эвтэй байхыг хичээ. Зарим гэр бүлтэй Могой жилтнүүд эсрэг хүйстэндээ татагдах эрсдэлтэй. Сэтгэлээ чандлан барьж чадвал та өдий хүртэл босгох гэж чармайж ирсэн амьдралаа аварч үлдэх болно.
 

ЭРҮҮЛ МЭНД

 
Гэнэтийн осол бэртлээс сэргийл. Өндөрт авирах, алхах, үсэрч харайхдаа аюулгүй байдлаа ханга. Тэр байтугай спортоор хичээллэхдээ ч анхаарлаа бүү сулруул. Бага зэрэг гэмтсэн байлаа ч эмнэлэг, эмчид хандаарай. Үгүй бол хожим эрүүл мэндийн том асуудал болж мэднэ. Бэртлээс болж та цус их алдах магадлал бий. Мөн гэр бүлийнхнийхээ эрүүл мэндийг ч бодоорой. Ер нь Могой жилтний ойр дотныхны эрүүл мэндээ бодох жил тохиож байна. Гэр бүлээрээ зөв хооллож, хөдөлгөөний дутагдлаас сэргийлсэн олон талын үйл ажиллагааг тогтсон өдрүүдэд зохиохыг зөвлөе.
 

ГАЛ ТАХИА ЖИЛД МОГОЙ ЖИЛТНИЙ НОЁН НУРУУ, СУУДАЛ, ЗАСАЛ ХАРИУЛГА

 
1917 оны гал могой жилтэн

 
Эр: Усанд суусан. Лхам бурхан тахиулж, даллага авахуул. Түй мандал, Лусын сан, Жадамба уншуул. Хар өнгийн эд авах, ус лусаас болгоомжил.
Эм: Галд суусан. Лхам бурхан тахиулж, даллага авахуул. Цэнд, Сундуй, Жадамба уншуул. Улаан өнгийн эд эдлэл ээл муутай.
 
1929 оны шороон могой жилтэн

Эр: Галд суусан. Лхам тахиулж, даллага авахуул. Цэнд, Сундуй, Жадамба уншуул. Улаан өнгийн эд ээлгүй. Зүрхний болон хийн өвчнөөс сэргийл.
Эм: Усанд суусан. Лхам бурхан тахиулж, Алтангэрэлийн даллага авахуул. Лусын сан, Жадамба уншуул. Хар өнгийн эд ээлгүй, ус лусаас болгоомжил.
 
1941 оны төмөр могой жилтэн
 
Эр: Усанд суусан. Лхам бурхан тахиулж, Жадамба, Лусын сан уншуул. Хар өнгийн эд эдпэл ээл муутай. Ус, лусаас болгоомжил.
Эм: Галд суусан. Намсрай бурхан тахиулж, Жадамба, Цэнд уншуул. Улаан өнгийн эд эдлэл ээл муутай.
 
1953 оны усан могой жилтэн
 
Эр: Галд суусан. Лхам бурхан тахиулж, даллага авахуул. Цэнд, уншуул. Улаан өнгийн эд эдлэлээс сэргийл.
Эм: Усанд суусан. Лхам бурхан тахиулж, Алтангэрэлийн даллага авахуул. Лусын сан, Жадамба уншуул. Хар өнгийн эдлэл ээл муутай.
 
1965 оны модон могой жилтэн
 
Эр: Усанд суусан. Лхам бурхан тахиулж, Алтангэрэлийн даллага авахуул. Норжүнмасүн, Цэнд уншуул. Хар өнгийн эд ээл муутай.
Эм: Галд суусан. Лхам бурхан тахиулж, даллага авахуул. Жадамба, Сундуй уншуул. Улаан өнгийн эдээс болгоомжил.
 
1977 оны гал могой жилтэн
 
Эр: Галд суусан. Лхам бурхан тахиулж, даллага авахуул. Цэнд, Жадамба уншуул. Улаан өнгийн эдлэл ээлгүй.
Эм: Усанд суусан. Лхам бурхан тахиулж, даллага авахуул. Лусын сан уншуул. Хар өнгийн эдпэл ээлгүй. Ус, лусаас болгоомжил.
 
1989 оны шороон могой жилтэн
 
Эр: Усанд суусан. Лхам бурхан тахиулж, даллага авахуул. Жадамба, Түй мандал уншуул. Бөөрний өвчнөөс сэргийл. Хар өнгийн эд бүү ав.
Эм: Галд суусан. Лхам бурхан тахиул. Түй мандал, Цэнд, Сундуй уншуул. Толгой цээжний өвчнөөс сэргийл. Улаан өнгийн эд бүү ав.
 
2001 оны төмөр могой жилтэн
 
Эр: Галд суусан. Лхам бурхан тахиулж, даллага авахуул. Цэнд, Чогжумүнсэл уншуул. Улаан өнгийн эдлэл ээл муутай.
Эм: Усанд суусан. Намсрай бурхан тахиулж, даллага авахуул. Лүмбүмгарав, Шүхэртийн догжур уншуул. Хар өнгийн эдлэл ээл муутай.
 
2013 оны усан могой жилтэн
 
Эр: Усанд суусан. Загдзүсүм, Бумчин, Гомбын нүрзэд уншуул. Хар өнгийн эд бүү ав. Бөөрний өвчнөөс сэрэмжил.
Эм: Галд суусан. Загдзүсүм, Бумчин, Гомбын нүрзэд уншуул. Улаан өнгийн эд бүү ав. Толгойн өвчнөөс сэргийл.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.