“Нийслэлд өвөлждөг шувууд” танин мэдэхүйн сургалт болов

Нийслэлийн Байгаль орчны газраас хоёрдугаар сарын 18-ны өдөр шувуу сонирхогч иргэд болон байгаль хамгаалагч нарт зориулан “Нийслэлд өвөлждөг шувууд” танин мэдэхүйн сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтаар шувууны төрөл зүйлийг танин мэдэх, ажиглалт тооллогын арга зүйг олгох, гэмтэж бэртсэн шувуудад анхны тусламж үзүүлэх зэрэг шувуу сонирхогч иргэдийн хүсэлт, шаардлагад нийцсэн мэдээ мэдээллийг олгов.

2016 онд “Монголын шувуу хамгаалах төв” ТББ, тус Байгаль орчны газар хамтран нийслэлийн ногоон бүс болон суурьшлын бүсүүдэд өвөлждөг шувуудын судалгааг гаргах ажлыг анх удаа зохион байгуулсан ба тус ажиглалтаар зэрлэг нугас, хумхин бохио, хондон ангир, алаг шунгаач, начин шонхор, нөмрөг тас, бүргэд зэрэг нийт 27 зүйлийн 7600 орчим шувууд тоологдсон.

Энэ жил нийслэлд өвөлжсөн шувуудын мэдээллийг шинэчлэх ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиглалт тооллогыг дахин зохион байгуулж байгаа бөгөөд тус ажиглалтын дүн мэдээг нэгтгэн энэ сарын сүүлээр олон нийтэд мэдээлнэ гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.