Алдартнуудын өлгий нутгаас төрсөн аварга малчин, тариаланч хамт олон шагналаа гардав

Монгол Улсын Засгийн газраас сар шинийн өмнөхөн уламжлал болгон тодруулдаг “Улсын аварга” шагнал эзэддээ хүрч эхэллээ. Алдартнуудын өлгий Булган нутгаас  
 

  • Хутаг-Өндөр сумын Хантай багийн малчин Д.Алтанхуяг, Гурванбулаг сумын Авзага багийн малчин С.Отгондаваа, Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн малчин Д.Төмөрбаатар, Сайхан сумын Ундрах багийн малчин А.Лхагвасүрэн, Сайхан сумын Ундрах багийн малчин М.Баасандамба нар “Улсын аврага малчин”,
  • Хутаг-Өндөр сумын "Улаан буудайн эх газар" ХХК “Улсын аврага тариаланч хамт олон”,
  • Бугат сумын иргэн А.Бат-Эрдэнэ “Улсын аврага тариаланч” шагналыг хүртэж аймаг орон нутгийнхаа нэрийг өргөж, ард иргэдээ баярлуулсан сайхан үйл явдал тохиож байна.
 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрчим хүчний сайд П.Ганхүү, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ болон аймаг, сум орон нутгийн удирдлагууд  Монгол улсын аварга малчнаар шалгарсан Д.Алтанхуяг, Улсын аврага тариаланч хамт олноор шалгарсан Улаан буудайн эх газар” ХХК-ий хамт олонд шагналыг гардууллаа.



Улсын аварга малчнаар шалгарсан Д.Алтанхуягийн хувьд 2000 оноос хойш малаа 4-н төрлөөр тогтмол 2000-3000 тоо толгойд хүргэн өсгөж буй бөгөөд түүний мал маллах арга туршлага нь жилийн дөрвөн улиралд малын бүтэц чанарт ихээхэн анхаарч, жилдээ 8-10 удаа отор нүүдэл хийн, мал сүргээ тарга тэвээрэг авахуулдаг, уйгагүй ажилсаг, хичээл зүтгэлээрээ залуучуудад үлгэр дууриалал болох нэгэн юм. Тэрбээр гэргий Т.Эрдэнэцэцэг 3-н хүүхдийн хамт амьдардаг, 38 настай залуу гэр бүл бөгөөд ажилч хичээнгүйгээрээ нутагтаа хүндлэгдсэн нэгэн байлаа.



Түүнчлэн 10 жилийн өмнө анхныхаа шанг татаж байсан “Улаан буудайн эх газар” ХХК 2016 онд га-аас 22ц ургац авсан амжилтаараа “Улсын аврага тариаланч хамт олон” өргөмжлөлийг хүртлээ. 1352 га эргэлтийн талбайтай, жилдээ 700-аад га-д тариалалт эрхэлдэг тус хамт олон 2013 онд га-аас 26ц ургац авч улсад дээд амжилт үзүүлж байсан амжилтаа тогтмол баталгаажуулан ард иргэдийнхээ хүнсний хэрэглээнд үнэтэй хувь нэмэр оруулж буй юм.



Тус байгууллагын захирал Ө.Батжаргал менежер н.Баясгалан нар 30 орчим ажлын байр бий болгож, сум орон нутагтайгаа хамтын ажиллагаатай ажилладаг шилдэг хамт олон юм. Ийнхүү аймаг сумаасаа шалгаран амжилт бүтээлээрээ улсдаа түүчээлсэн Булган нутгийнхны шагналын хур ар араасаа үргэлжилж байна. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ччч 2017-02-21 05:49:59
    хувийнхаа малыг өсгөнө үү? дуусгана уу? ямар хамаа байна аа. Мал нь их өсөөд Монгол улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэв ээ? Махны үнийг хямдруулав уу?
    59.153.114.129
    Мэдэгдсэн Хариулах
  • Odgerel 2017-02-20 09:01:46
    WoW! Nutagiin Olon doo ajil hudulmuriin amjilt husie! Neeree l minii nutgiin ard tumen anh dagch shuu!! Hudulmuriin baatar honichin Z.Ochir.Gazar tarialngin
    202.179.24.91
    Мэдэгдсэн Хариулах