Зүүн бүсийн аваргын тулаанд Сүхбаатар Альянс-тех тэргүүлж байна

МҮСБХ болон МСБХ хамтран зохион байгуулж буй 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээний бүсийн аваргын төлөөх тоглолтууд үргэлжилж байна.

Өчигдөр/02.19/ болсон тоглолтуудын тойм

Сүхбаатар Альянс-тех хожлоо

Зүүн бүсийн аваргын төлөө цувралын 5 дахь тоглолтод Сүхбаатар Альянс Тех баг хожил авлаа. Тоглолт эхнээсээ плэй-оффын маш ширүүн уур амьсгал дор эхэлсэн ба тоглолтын эхнээс аль аль багууд санаачлагыг авхыг оролдож байлаа. Улмаар хоёрдугаар үеийн эхнээс Сүхбаатар Альянс-тех баг тоглолтод тэргүүлж эхэлсэн ба багаараа жигд тоглолтыг үзүүлж цувралын 5 дахь тоглолтод хожил байгуулсан юм. Сүхбаатар Альянсетех багаас Э.Дөлгөөн 16 оноо, 12 самбараас бөмбөг авалт, 6 ашигтай дамжуулалт, 3 хаалт, 3 бөмбөг таслалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол Carl Blair 18 оноо, 10 ашигтай дамжуулалт, Энхтөр 17 оноо, 7 самбараас бөмбөг авалт, 6 бөмбөг таслалт, Г. Цэнгүүнбаяр 14 оноо, 9 самбараас бөмбөг авалт, Батзолбоо, Kim Chom IL нар тус тус 12 оноо, Marvell Harris 9 оноо, 8 самбараас бөмбөг авалт, 3 хаалт гүйцэтгэжээ.

Харин Эрдэнэт Икон багаас Улирлын шилдэг Лигонер тоглогч Andre Winston 22 оноо, 4 оновчтой дамжуулалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол Ж.Оргилболд 17 оноо, 6 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн юм.

Мөн тоглолтод нэгэн сонирхолтой үзүүлэлт гарсан нь Сүхбаатар Альянс-тех баг бүх үзүүлэлтээр Эрдэнэт Икон багаас илүү байжээ. Тэд багаараа 49%-тай довтолж, 62 самбаараас бөмбөг авалт гүйцэтгэж, 38 ашигтай дамжуулалт, 20 бөмбөг таслалт, 8 хаалт 23 бөмбөг алдалт хийсэн байна. Харин Эрдэнэт Икон багаас багаараа 30%-тай довтолж, 52 самбраас бөмбөг авалт, 16 ашигтай дамжуулалт, 13 бөмбөг таслалт, 3 хаалт, 30 бөмбөг алдалт хийсэн нь хожигдох гол шалтгаан байлаа. Хоёр багийн цуварлын зургаа дахь тоглолт ирэх Мягмар гарагт үргэлжилэн явагдана.



Архангай Алтан Дорнодын Дайчид ганцхан хожил үлдлээ


Баруун бүсийн аваргын төлөөх гал гарсан маш ширүүн тоглолт Хандгайт дахь Монголын Үндэсний сагсан бөмбөгийн ордонд явагдаж өнгөрлөө. Тоглолтын эхний хагас Арханай аймаг санаачлагыг гартаа авч 20-н онооны тэргүүллийг үүсгээд байсан ч Алтайн Аргалууд амархан бууж өгөхийг хүсээгүй юм. Тоглолтын гуравдугаар үеэс Allan Thomas болон Ц.Азбаяр нар гайхалтай тоглолтоо гарган онооны зөрүүг ойртуулсан ч Дайчидаас Kim Chol Myong хариу цохилтуудыг өгч байлаа. Тоглолтын сүүлийн нэг минутын хугацаанд Ц.Азбаяр гурав дараалсан холын зайн шидэлт амжилттай болгосон ч сүүлийн мөчид Marcus Hammonds-н шидэлт байндаа унснаар Архангай Алтан Дорнодын Дайчид цуварлын гурав дахь хожлоо байгуулсан юм.

Дайчидаас О. Энхбаатар 21 оноо, 11 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн багаа хожилд хөтөлсөн бол, Robert Turner 26 оноо, 3 ашигтай дамжуулалт, Kim Chol Myong 21 оноо, 5 холын зайн шидэлт, Э.Цэвэлдорж, Marcus Hammonds 12 оноо, 11 самбараас бөмбөг авалт тус тус гүйцэтгэн багтаа тусаллаа.

Харин Ховд Алтайн Аргаль багаас Allan Thomas 24 оноо, 14 самбараас бөмбөг авалт, 12 ашигтай дамжуулалт, Ц.Азбаяр 27 оноо, 6 самбараас бөмбөг авалт, 5 ашигтай дамжуулалт, 8 холын шидэлт тус тус гүйцэтгэн гайхалтай тоглолтыг үзүүлсэн бол Б.Болдбаатар 18 оноо, 8 самбараас бөмбөг авалт, Donald Lawes 12 оноо, 9 самбараас бөмбөг авалт, 4 хаалт гүйцэтгэсэн ч багийн бусад тоглогч нар хангалтгүй байлаа.


Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Сагсчин 2017-02-20 10:29:35
    Сайн бна. Сагс хөгжиж бна шүү
    202.126.89.198
    Мэдэгдсэн Хариулах