Ахмадын футзалын улсын аваргууд тодорлоо

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ахмадын футзалын УАШТ” долоон хоногийн турш амжилттай явагдаж өчигдөр аваргуудаа тодрууллаа.

Тэмцээн 37-42, 43-48, 49-54, 55-59, 60-аас дээш гэсэн таван насны ангилалаар зохиогдоход нийт 53 багийн 530 гаруй ахмад хөлбөмбөгчид оролцов. Алтан үеийн хөлбөмбөгчдийн аваргууд Монгол улсын шигшээ баг ДАШТ-ий эрхийн төлөөх тэмцээнээс анхны оноо авсан түүхэн өдөртэй давхацлаа.

Шигшээ шатны хамгийн сонирхолтой тоглолт 37-42 насны аваргын төлөө хүч үзсэн “Замчин”, “MSM” багуудын хооронд өрнөлөө. “MSM” алтан медалийн үнэтэй хожлыг авахын тулд хоёр минут 4:3 гэсэн үр дүнгээ хадгалах шаардлагатай байв. Гэвч үндсэн цаг дуусахаас дөрөвхөн секундын өмнө “Замчин” багийн хаалгач П.Мөнхбат тооны харьцааг 4:4 болгон тэнцүүлэв. Түүгээр ч зогсохгүй П.Мөнхбат торгуулийн цохилтоос ялагч шийдвэрлэх үед нэгэн чухал хаалтыг хийж, баг нь 3:2-оор ялалт байгуулсан юм.

37-42 нас:

Замчин /алт/
MSM /мөнгө/
Гоёо /хүрэл/

43-48 нас:

Оюутан /алт/
Спорт Сургалты Төв /мөнгө/
Отгонтэнгэр /хүрэл/

49-54 нас:

Оюутан /алт/
Эрчим /мөнгө/
Замчин /хүрэл/

55-59 нас:

Соёмбын барсууд /алт/
Монголын тэмүүлэл /мөнгө/
Замчин /хүрэл/

60-аас дээш:

Багануур-Эрдэнэт /алт/
Соёмбын барсууд /мөнгө/
ТЭЦ-4 /хүрэл/

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.