Хууль бус өмч хувьчлалын хэрэгт Ц.Батбаярыг буруутгаж 2 жилийн ял оноолоо
Дүүргийн анхан шатны нэгдүгээр шүүх Өмч хувьчлалыг хууль бусаар явуулж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг хянан хэлэлцлээ. Энэ хэрэгт Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга асан Г.Маналжав болон Ц.Чанцал(Ц.Батбаярын дүү) нар холбогдон гурван жилийн турш шалгагдах болсон билээ.

Шүүхээс Ц.Батбаярыг Нийслэлийн Засаг дарга болон Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай хэмээн үзэж чанга дэглэмтэй хорих ангид 2 жил 1 сар хорих ял шийтгэсэн бол НИХТ-ын дарга асан Т.Билэгтийг гэм буруутайд тооцсон ч 2009 оны өршөөлийн хуульд хамруулж хэргийг хэрэгсэхгүй болголоо. Мөн түүнчлэн Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга асан Г.Маналжав, Ц.Батбаярын дүү Ц.Чанцал нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Авлигатай тэмцэх газар 2011 оноос уг хэрэгт мөрдөн байцаалт явуулж эхэлсэн байдаг бөгөөд хэргийг хянах явцад Ц.Батбаярыг нийслэлийн Засаг дарга, Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, 605 сая төгрөгийн үнэлгээтэй “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг татан буулгаж, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Улмаар уг компанийг Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” ХХК-ийн охин компани болгон шилжүүлэн үрэгдүүлж, Нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн болохыг тогтоосон байна.  Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газрын Өмч хувьчлалын хэлтсийн дарга  бөгөөд Өмч хувьчлах комиссын нарийн бичгийн дарга Г.Маналжавтай бүлэглэн төрсөн дүү Ц.Чанцалд 779 сая төгрөгийн өртөг бүхий Сэргээн засах клиник эмнэлэг НӨҮГ-ыг үндэслэлгүйгээр 256 сая төгрөгөөр буюу бага үнээр тогтоон хувьчилж, Нийслэлийн өмчийг үрэгдүүлсэн болохыг тогтоосон байна.

Т.Билэгтийн хувьд ч мөн адил Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга бөгөөд Нийслэлийн өмч хувьчлах комиссын даргын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад багагүй хохирол учруулсан болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоосон юм. Гэвч Т.Билэгт нь мөрдөн байцаалтаас зайлж, гадны оронд орогноод байсан учраас олон улсын цагдаагийн байгууллага болох Интерполоор эрэн сурвалжилж байсныг санаж байгаа байх. Улмаар Т.Билэгтийг эх оронпоо газардах үед нь баривчилж байв. Гэхдээ түүний биеийн байдал тааруу байсан учраас мөрдөн байцаалтыг гадуур явуулахаар болсон байдаг билээ.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХАЛХ ГОЛООС 2015-02-28 16:44:17
    Батбаяраа!!! БУЙРЫН ЗАСТАВТАА ХИЛИЙН МАНАЖ БАЙХГҮЙ ЯАСИЙН. БАГАХАНГАЙГАА ЗАСАН ТОХИНУУЛААД БАЙЖ БАЙХГҮЙ ЯАСИЙН. ХОТЫН МЭР БОЛЖ САГСУУРЧ БАЙГААД ШОРОНД ОРЧЛООШДЭ...
    103.229.123.229
    Мэдэгдсэн Хариулах
  • negen zug 2014-07-24 00:14:33
    arai dendej bgaa yum bish uu naizuudaa. jiriin irgen xalbaga xulgailaad shorond 5 jil suuj bgaa gej bodoxoor ed nariin yal xuuliig guuli bolgoj bnda . Xezee ene ulsad maan shudarga yos geech yum togtoh be. Abilgatai temtsex gazar gej sur duuliantai shalg
    103.9.88.147
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОРИГЛОН 2014-07-23 05:47:44
    ДЭЭРХ ХҮМҮҮС ХЯТАДЫН ХУУЛИАР БОЛ БУУДАН АЛХ ЯЛ АВАХ БАЙСАН ЮМ . МОНГОЛ ОО ГЭЖ
    202.179.29.246
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-07-23 04:52:26
    за тэр маналжав ч нэлээн но-той сагсуу гар даа.
    122.201.17.6
    Мэдэгдсэн Хариулах
  • gaihav 2014-07-23 04:33:35
    tegeed hereg hiisen bna geed ATG n shalgaad baitsaagaad l bdag . tegeed ingeed ogt hereg hiigeegui yum bna gd sullaad bdagiig er oilgohgui yum. engiin irgen bsan bol yasan ih surjignej bh boloo. togloomiin zasgiin gazartai togloomiin uls boljee. eh oron g
    112.72.13.87
    Мэдэгдсэн Хариулах
  • дорж 2014-07-23 03:19:39
    Ойлгосонгүй.Улсад хичнээн хэмжээний хохирол учруулсан юм бэ? Хэдэн төгрөгний үнэтэй хөрөнгийг хэдэн төгрөгөөр үнэлээд авчихсан юм бэ? Жаахан тодорхой ойлгомжтой мэдээлэл цацаач. Улаан хацартыг хэлмэгдүүлсэн юм биш үү?
    27.123.214.117
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-07-23 02:39:26
    Идсэн хөрөнгийг нь хэн төлөх юм бэ 2 хон жил суух нэртэй мөнгө өгөөд л гарчихна шүү дээ зүгээр л инээд нь хүрээд сууж байгаа биз идсэн юмыг нь хурааж борлуулаад ард түмэндээ нэг эмнэлэг ч болохноо бариач
    202.179.20.222
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-07-23 01:24:38
    ажил хийдэг хүмүүс л асуудалд ордог, хийдгүй залхуу, бэртэгчин хүмүүс нь муулж шүүмжилж байдаг аа гэж. зөв л шийдвсэн байна. хүмүүнлэг бас шударга шүүхийн ажилд амжилт.
    119.40.100.222
    Мэдэгдсэн Хариулах
  • enkhbayar chin aimar l hun baij dee 2014-07-23 01:18:22
    MAXH yn darga enkhbayar chin aimar hun baij dee. minii bodokhod idsen uusan avilgald avsan umniikhan uchuuhen neg heseg bolj baigaa daa. teriig n elruuleech ee. nuguu duu n uu bolson bee. eren syrvaljlagdaj baigaa l geed baidag. singaad yavj baidag l gej
    103.26.193.7
    Мэдэгдсэн Хариулах
  • cvaxccx 2014-07-23 00:40:33
    odoo elbegdorj bayar enhbold nariig shorond hiih heregteebilegt yag hedii hohirol uchruulsan um be bicheech oilgohgui um
    202.126.89.168
    Мэдэгдсэн Хариулах
  • 9999 2014-07-23 00:14:45
    тэгээд гарсан хохирлыг хэн төлөх болж байнаа. хулгайч завшаад өнгөрөх үү
    112.72.11.67
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-07-23 00:12:30
    ee chavaas shiitgej baigaa l yum baix da
    103.23.51.11
    Мэдэгдсэн Хариулах
  • Алимаа 2014-07-23 00:10:45
    Улаан хацарт Алимаагийн үйлдсэн хэргийн өчүүхэн (~5%) хувь нь энэ л дээ.
    202.179.14.36
    Мэдэгдсэн Хариулах